solongonews
Өвөр Монгол - Израйлийн Техник технологийн хамтралцааны чуулган
2017-06-29 11:28
Хятадын Өвөр Монгол - Израйлийн Техник технологийн хамтралцааны чуулган 6 дугаар сарын 28-ны өдөр Хөххотод болж өндөрлөлөө.

        Энэхүү чуулганыг Өвөр Монголын Техник технологийн тэнхим болон Хятад улсад суугаа Израйлийн консулын газар хамтран зохион байгуулж, хоёр орны стратеги бодлогын хамтралцааг ахиулах зорилт тавьсан байна. “Нэг бүс нэг зам” бодлогын дагуу олон цар хүрээнд шинийг санаачлан, арилжаа худалдааны тал дээр хамтран ажиллахыг санаачлав. Мөн Израйлийн дэлхийд тэргүүлэх технологи болон Өвөр Монголын “7 сүлжээ”-г хамтдаа байгуулах, “7 аж үйлдвэр”-ийг хамт хөгжүүлэх стратеги бодлоготой уялдуулан хөгжүүлэхээр тохиролцсон байна. Ийнхүү хоёр тал бодит төслөөр дамжин хамтын амжилтад хүрэхийг зорьж байгаа юм.

Хятад улсад суугаа Израйлийн консулын газрынхан, аж ахуйн нэгжийнхэн болон Өвөр Монголын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиудын төлөөллөөс бүрдсэн нийт 300 хүн чуулганд оролцлоо. Чуулганаар хоёр тал хамтран ажиллах хэлэлцүүлэгт гарын үсэг зурсан байна.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл