solongonews
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн таван сарын шинийн тавны баярт зориусан арга хэмжээ
2018-06-20 10:02
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуулийн таван сарын шинийн тавны баярт зориусан арга хэмжээ


    Монгол, Тажикистан, Орос, Того, Камбож, Лаос зэрэг 10 орны 40 гаруй оюутнууд 2018 оны 06-р сарын 18-нд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль дээр цуглан, Хятад улсын таван сарын тавны уламжлалт баярын ёс заншилтай танилцаж, хулсны навчинд боосон будаа хийхийг сурсан байна.


   Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн дарга Фэн Иньхү, орлогч дарга Дүн Жюнь нар таван сарын шинийн тавны баярын үүсэл гарал түүх, хулсны навчинд боосон будаа, луут завины наадмын уламжлалт зан заншлыг гадаад оюутнууддаа танилцуулжээ.


   Сургуулийн тогооч практик болон онолыг хослуулж, хүрэлцэн ирсэн сурагчдад хулсанд боосон будааг яаж хийхийг заасан байна. Сурагчдын хийсэн будаа гурвалжин дөрвөлжин өөр өөр хэлбэртэй байсан ч баяртай  байлаа. 


  Хятадад олон улсын оюутнууд Хятад улсын баяр наадмын байдлыг ойлгон, Хятадын соёл,  уламжлалт зан заншилтай танилцсан байна. Энэ төрлийн туршлага нь гадаад оюутнуудад илүү хялбар хүрч, Хятадын соёлыг гадаадад дэлгэрүүлэх боломжийг илүү өргөн болгож байна.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : \"Солонго\" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл