solongonews
Хөдөө аж ахуйг хамгаалах, хөдөө аж ахуйн зах зээлд үр дүнтэй хяналт тавих хэвлэлийн бага хурал боллоо
2017-08-03 15:53
ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан Өвөр Монголын хөдөө аж ахуйг хамгаалах, хөдөө аж ахуйн зах зээлд үр дүнтэй хяналт тавих-2017 хэвлэлийн бага хурал 8 дугаар сарын 3-ны өдөр ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн албанд боллоо.

Хурлын үеэр Өвөр Монголын аж үйлдвэрийн товчооны холбогдох дарга удирдлагууд 2017 оны Өвөр Монголын хөдөө аж ахуйг хамгаалах, хөдөө аж ахуйн зах зээлд үр дүнтэй хяналт тавих ажлын байдал, 2017 оны эхний хагас жилийн хөдөө аж ахуйн зах зээлийн хянан хамаарлын нийтлэг жишээг нийтэлсэн байна.

Хөдөө аж ахуйн зах зээлийн хяналт хамаарлыг чангатгах, хөдөө аж ахуйн эрхлэх хэлбэрийг хэв журамжуулах, хөдөө аж ахуйн зах зээлийг үр дүнтэйгээр хамгаалах нь хүнсний аж үйлдвэрлэл, тариачдын орлогыг нэмэгдүүлэх чухал тулгуур юм. Үүнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх нь чухал арга зам болно. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын бүх шатны аж үйлдвэрлэл худалдаа болон зах зээлийн хяналт хамаарлын товчоо болон хөдөө аж ахуй зэрэг газрууд хамтран ажиллаж хөдөө аж ахуйг хамгаалах талд мэдэгдэм амжилтыг гаргажээ. Хөдөө аж ахуйн зах зээлийн хяналт хамаарлын хүч, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанарын шалгалт, хөдөө аж ахуйн зах зээлийн итгэмжийн системийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн хяналт хамаарлын мэдээлэл холбооны хяналт хамаарлын түвшин, гэрээ хэлэлцээрийн ажил ба судлан шалгах зэрэг ажлуудыг эрчимтэй сайн хийж байна.

Дараагийн алхамд аж үйлдвэр худалдаа, зах зээлийн хяналт хамаарлын салбараас стандартад тэнцээгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шийтгэж, хөдөө аж ахуйн зах зээлийн өдөр тутмын хяналт шалгалтыг илүү чангатган интернэтхудалдаа, утсаар захиалга хийх, хүргэх үйлчилгээний хяналт шалгалтыг сайн хийнэ. Өвөр Монголын аж үйлдвэр, зах зээлийн хяналт хамаарлын газраас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаар үндэс болгож, үргэлжлэн хөдөө аж ахуйг хамгаалах ажлаа эрчимжүүлнэ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл