“2019 Фань Чанжянгийн ажиллагаа•Хонконгийн хэвлэл мэдээллийн оюутнуудын Өвөр Монгол даахь аялал” энэ сарын 11-ний өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод эхлэв. Хонконгийн хэсэг их дээд сургуулийн хэвлэл мэдээллийн мэргэжлийн 17 оюутан, мөн холбогдох мэргэжлийн оюутнууд тус ажиллагаанд оролцов
Зохион байгуулах комиссын нэг болох Хонконгийн Дахунвэньхүй хэвлэл мэдээллийн группын ажилтны танилцуулснаар:
- Энэ сарын 11-нээс 19-ний өдрийг хүртэл үйл ажиллагаанд оролцсон Хонконгийн оюутнууд Өвөр Монголын Эвенк, Орцон, Дагуур үндэстэн зэрэг хүн ам цөөн гурван үндэстний төвлөрөн суурьшиж байгаа газар оронд хүрч, тухайн орны түүх соёл, амьдрал ахуйтай танилцах юм байна.
Дахунбао Сонины сурвалжлагч Фань Чанжян 1935 оны 07-р сард Хятад улсын баруун хойд бүсээр сурвалжлан явж, 10 сарын турш Сичуань, Шаньши, Ганьсү, Хөхнуур, Өвөр Монголоор аялан, нийтэлсэн мэдээллүүд нь маш их нөлөөтэй үзүүлсэн.
2014 онд Хонконгийн Дахунвэньхүй хэвлэл мэдээллийн групп “Фань Чанжян ажиллагаа - Хонконгийн хэвлэл мэдээллийн оюутнуудын дотор газар дахь аялал” нэртэй том оврын сурвалжилга зохион байгуулжээ. Таван жилийн турш 360 гаруй оюутан Бээжин, Шанхай, Фүжянь, Гансү зэрэг газарт баялаг агуулгатай сурвалжилга өрнүүлж, бийр болон зургийн аппартаараа үзсэн сонссоноо тэмдэглэн үлдээсэн байна.
