Ордос хот нөөц баялгийн хотын хувьд шинэ цаг үеийн нийгмийн чухал зөрчлийн өөрчлөлтөөс бүх салбаруудын ажилд дурдсан шинэ шаардлагын дагуу ажиллаж, “Гурван Ордос”-ыг бүтээн байгуулна гэж Ордос хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ню Жуаньянь танилцуулсан байна.
Ню Жуаньянь хэлэхдээ: “Хөхөмдөг ногоон уул ус бол алт мөнгөн уул ус” гэх үзэл баримтлалыг бий болгож, байгаль орчны бүтээн байгуулалтыг хамгийн том үндсэн бүтээн байгуулалт болгож, үзэсгэлэнт сайхан Ордосыг бүтээн байгуулна. “Чанар чансаа нэгдүгээр, үр ашиг тэргүүний” зарчим шаардлагын дагуу ажиллаж, аж үйлдвэрийг хөгжүүлэх чанар чансаа, хотыг цэгцлэн засах чанар чансаа, байгаль орчныг бүтээн байгуулах чанар чансааны түвшинг дээшлүүлж, чанарлаг Ордосыг бүтээн байгуулна. Ард түмэн өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа сайн сайхан амьдралын хэрэгцээг хангах тал тээр хичээн зүтгэж, “Ард түмнээр гол болгох” хөгжлийн үзэл санааг баримталж, ард түмний хүртээмж, аз жаргал, аюулгүй байдлыг бэхжүүлж, аз жаргалтай Ордос хотыг бүтээн байгуулна гэжээ.
