solongonews
Цахим худалдаагаар үйл ажиллагаагаа хөгжүүлж яваа Үзэмчин малчид
2017-08-22 21:19
- Зүүн Үзэмчин хошууны хөдөө орон нутагт хийсэн сурвалжилага


        Нийгэм дэвшиж цаг эрин хөгжихөд бизнес худалдааны арга хэлбэрт ч өөрчлөлт гарч одоо хүмүүс гэрээсээ өөрийн авах дуртай зүйлсээ цахим худалдаа зэргээс авчихдаг болсон. Цаг үеийн хөгжлийн энэхүү айзмыг дагаж манай малчид ч электрон худалдааг ашиглан өөрийн орон нутгийн бүтээгдэхүүнээ борлуулан, амжилттай яваа гэдгийг Зүүн Үзэмчин хошуугаар сурвалжлан явахдаа мэдэрсэн юм.
Вичатийн худалдаагаар орлогоо нэмэгдүүлж яваа хөдөө орон нутгийн амьд малын солилцооны зах
        Зүүн Үзэмчин хошуунд амьд малын солилцооны 19 захтай бөгөөд эдгээр амьд малын солилцооны зах нь бусад нутгийн бизнес эрхлэгч ба малчдыг шууд уулзуулдаг бөгөөд бизнес худалдаа их хөгжингүй байдаг. Тэгвэл эдгээр амьд малын солилцооны захад чухам яагаад мал сүргээ худалдахаар ирсэн малчид, гадны бизнемэн олон байж, бизнес худалдаа нь өрнүүн явагддаг вэ гэвэл эдгээр амьд малын захыг эзэмшиж байгаа Мөнхбат, Мөнхдалай, Хүсэл,  Сод- Эрдэнэ...зэрэг залуус вичат дахь худалдааны арга маягаар үйл ажиллагаа явуулсанд гол учир нь оршиж байгаа юм. Эдгээр амьд малын солилцооны зах нээж байгаа малчид гадны худалдаачдын вичатын холбоо болон малчдын  вичатын холбоо гэж хэд хэдэн холбоо байгуулан эдгээр холбоондоо гадны худалдаачид ирэх тухай, малчид голдуу ямар мал авчрах тухай  зар сурталчилгаа нийтэлдэг. Ийнхүү вичатийн худалдааны хэлбэрийг ашигласан нь бизнесмэн хөдөө нутагт мал  унаа авах гэж цагаа үрдэг байдлыг өөрчилж тэдэнд маш ашигтай болгов. Мөн гадны олон худалдаачид урьж авчирдаг учир малчдын мал сүргээ өндөр үнээр борлуулахад сайн холбоо хангасан байна. Амьд малын солилцооны зах ийнхүү вичат худалдааны орон зайг ашиглан үйл ажиллагаагаа хөгжүүлснээр амьд малын солилцооны зах нь малын гаргалтай бүтээгдэхүүний чухал нэгэн суурин газар болж, жилийн дөрвөн улиралд малаа зарах нөхцөл боломж бүрдүүлсэн юм.

 Цахим худалдаагаар борлуулалтаа тэлсэн Харговь брэндийн орон нутгийн бүтээгдэхүүн
            Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай сууринд байрлаж байгаа Харговь хонины махны дэлгүүр бол Ээжнуур суурингийн Харговь хөдөө аж ахуйн тусгай хоршоожлын дэлгүүр юм. Тус дэлгүүр нь хонин махаа ястай мах, бууз баншны шанз, цул мах гэхчлэн олон төрөлд хуваан борлуулж буйгаас гадна басхүү хонины махаа нарийн эдшүүлж хонины махны жан, хийгүй боодолсон шаргасан хонин мах... зэргийг хийж зах зээлд борлуулж байгаа билээ.

- Бид хонины мах, махан хийсэн бүтээгдэхүүнээ орон нутагтаа борлуулахаас гадна, онлайн худалдааг ашиглан гадагш борлуулж байна. Бид вичат,  онлайн худалдаа зэрэгт өөрийн бүтээгдэхүүнээ танилцуулахаар дамжин гадны хүмүүст таниулж, үүний улмаас бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг өргөжүүлж байна. Цахим худалдаа гол худалдааны хэлбэр болж байгаа энэ цагт бид цахим худалдааг илүүхэн ашиглах нь зүйтэй гэж дэлгүүрийг голлон эрхлэгч малчин Батмөнх бидэнд ярьж билээ. Өнгөрсөн жилийн зун үүдээ нээсэн тус дэлгүүр нь цахим худалдаа зэргийг ашиглан үйл ажиллагаагаа хөгжүүлснээр хонины мах, хонины махан бүтээгдэхүүнээ Бээжин, Гуанжөү, Шанхай, Фүжөү зэрэг газруудад борлуулж, 100 мянган юаний орлого олсон байна.


              Цахим худалдаа дээр захиалга өгч борлуулагдаж байгаа монгол гар урлал
        - Бээжин хотоос миний оёж байгаа сандлын эсгий дэвсгэр авах гэж захиалга ирсэн. Одоо хүний захиалсан юмийг эртхэн оёж өгнө гэж Дуутнуур суурингийн  Жаргал ээж баяртайхан ярьж үйл оёдолдоо хичээнгүйлнэ. Зүүн Үзэмчин хошууны “Ур” эмэгтэйчүүдийн гар урлалын нийгэмлэг нь энэ жил цахим худалдааны чиглэлээр хөгжүүлж, монгол оёдлоо онлайн худалдаа, вичат зэргээр дамжуулан борлуулах болсноор Жаргал ээж шиг  тэдгээр нутгийн уран оёдолчдын урлаж оёсон монгол оёдол нь онлайн худалдаа, вичатаар дамжин Бээжин, Хөххот зэрэг газарт борлуулагдах болсон байна. Энэ нь монгол оёдлын бүх улс төдийгүй дэлхийд борлуулагдах боломжийг олгосон юм. Нийгэмлэгийн ажилтны тайлбарласнаар цахим худалдаагаа эхлүүлсэн хэдхэн сар гаруйн хугацаанд арваад хувцасны захиалга авсан бөгөөд аяган уут, үзэг бийрний хайрцаг зэрэг гар урлалын бүтээгдэхүүний захиалга ч олон ирж байгаа юм байна.
        Эдгээр малчдаас бусад малчид ч мөн цахим худалдааг ашиглан өөрийн бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна, бас гаднаас амьдралын хэрэглээний зүйлээ худалдан авч амьдрал, үйдвэрлэлээ хөгжүүлж байна. 2016 онд улсын зэрэглэлийн цахим худалдааны үлгэр жишээч хошуу болсон Зүүн Үзэмчин хошуу нь цахим худалдааны үйл ажиллагааг хөгжүүлэн, хурууд цагаан идээ, борц зэрэг орон нутгийн бүтээгдэхүүнээ  онлайн худалдаагаар дамжуулан борлуулж байна. Түүнээс гадна, монгол гар урлалын бүтээгдэхүүн зэргээ ч онлайн худалдаагаар өргөн  цар хүрээнд борлуулж байгаа юм. Зүүн Үзэмчин хошуу 5 суурин, 4 сум, нэг талбайн 10 гаруй гацааны мал маллах орныг хамарсан 20 гаруй  цахим худалдааны  барааны борлуулалтын суурин байгуулсан ба цахим худалдааны үйл ажиллагааг хөгжүүлснээр Үзэмчин нутгийнхан өөрийн өвөрмөц үнэр амт, онцлогоороо хол ойрын хэрэглэгчдийн таашаалд хүрч, өнгөрсөн жилийн 11-р сараас өнөөг хүртэл  онлайн худалдаагаар борлуулсан  худалдааны өртөг 4.242 сая юаньд хүрсэн байна. Энэ бол хөдөө орон нутгийн цахим худалдааг хөгжүүлсэн амжилттай туршилт юм.

 

Зохиогч: Хад
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Шилийнголын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл