Хурлын үер ядуурлыг бууруулах ажилд шаргуу ажилласан бөгөөд амжилт тогтоосон 6 жишээч жишээчдийн өмнөөс тайланг хийсэн байна.
Гүйжөү мужийн Лүөдянь шяний Махуй тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Дэн Иншян нутгийн хүмүүсээ удирдан аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, зам тавьж, жижигхэн тосгоныг “Баян чинээлэг зам”-аар замнуулжээ. Гуаншы Жуан үндэстний өөртөө засах орны Бай Ши хотын Шан Шин тосгоны иргэн Мө Веньвень шаргуу ажиллаж, тухайн газрын арвайн аж үйлдвэрлэлийг хөгжүүлжээ. Шиньжяны Хун Бө үл хөдлөх хөрөнгийн ХХК-ийн ТУЗ-ийн дарга Вэй Зүнпин ядуу буурай айл өрхөд дэмжлэг үзүүлж, 25000 гаруй нутгийн хүмүүсээ удирдан тухайн газарт ажил олгосон бөгөөд ядуурлаас ангижруулсан байна. Хүнань мужийн Шаншийн Хөдөө аж ахуй шинжлэх ухааны хүрээлэнгийн Лүн Шюйлинь тосгоны ядуурлыг бууруулах шинэ хэв загварын талаар шинийг санаачилсан бөгөөд амжилт тогтоож чадсан байна. Хүнань мужийн Юүнжөү хотын Жян Юүн шяний цахим худалдааны газрын дарга Инь Лин “Цахим худалдаагаар ядуурлыг бууруулах” аргыг хэрэгжүүлж, 10200 хүнийг цахим худалдаагаар дамжуулан ядуурлаас ангижруулжээ. Хөхнуур мужийн Хун Энь шинжлэх ухаан технологийн ХХК-ын дарга Хуан Жэньрүн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тарих аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн 3802 хүнийг ядуурлаас ангижруулж баян чинээлэг болгожээ.
Тайлан хийсэн багийн гишүүд ижил бус талаас өөр өөр өнцгөөс ядуурлыг бууруулах ажлын өмнө фронтод биечлэн өнгөрүүлсэн туршлага болон санал бодлоо хуваалцаж, гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн байна.
