Арга хэмжээнд ӨМӨЗО-ны намын хорооны ухуулах хэлтэс, Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны холбогдох удирдлага, Өвөр Монголын Сонин Сүлжээний Холбооны бүх гишүүн нэгж ба төлөөлөгчид оролцож, холбооны шинэчилсэн хуулийн төсөл, захиргаа шинэчилсэн арга хэмжээ, байгууламжийн зохицуулалт зэрэг ажлыг хянан зөвлөж, сонин сүлжээний уусалцуулан хөгжүүлэх ажлын тухай санал бодлоо солилцсон байна.
Өвөр Монголын Сонин Сүлжээний Холбооны Өвөр Монголын Өдрийн Сонин, 9 аймаг, хотын Намын сонин, Өвөр Монголын Амьдрал Гарагийн Сонин, Өвөр Монголын Багачуудын Сонин, Дундад Улсын Сонин Мэдээний Сүлжээ, Сонин Мэдээний Судлал, Өвөр Монголын Солонго Мэдээллийн Төв зэрэг мэдээллийн хэрэгсүүдээс бүрдсэн юм.
