solongonews
Өвөр Монголын түүхэн дэх өнөөдөр буюу 5 дугаар сарын 10
2017-05-10 11:34
Шилийнгол аймгийн Юаний дээд нийслэлийн буурийн судалгааны төв 2011 оныны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан байна.

Юаний дээд нийслэлийг Хубилай хаан 1256 онд байгуулсан байна. Юаний дээд нийслэл нь Юань гүрэн 1264 онд байгуулагдсан Юань Дайду хотын дараагийн нэгэн улс төр, цэрэг арми, эдийн засаг болон соёлын төв болжээ. 1358 онд Юаний дээд нийслэл тариачдын бослогод эвдэгдсэн бөгөөд одоо зөвхөн хотын буурь үлдээд байна.

Юаний дээд нийслэл нь дэлхий дээрх тал нутгийн нүүдэлчин үндэстний цөөнхийн бүтээн байгуулсан хэдэн хотын нэг нь болно. 2012 онд Юаний дээд нийслэлийн буурь ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн байна.

Юаний дээд нийслэлийн буурийн судалгааны төв байгуулагдсаны дараа “Юаний дээд нийслэлийн буурийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн текст” болон “Юаний дээд нийслэлийн буурийн хамгаалалтын төлөвлөгөө” зэрэг бичиг материалын дагуу Юаний дээд нийслэлийн буурийн тухай судалгааны урт хугацааны төслийг тогтоон баталсан байна. Үүнээс гадна холбогдол бүхий судлаач мэргэжилтнүүдийн хамт Юаний дээд нийслэлийн буурийн тухай судалгааны сэдвүүдийг зохион байгуулж, Юаний дээд нийслэлийн буурийн судалгаа болон хамгаалалтын ажлыг бодитой хэрэгжүүлэн, дэлхийн Юаний дээд нийслэлийн судалгааны тэргүүлэх эрдэм шинжилгээний төв болгон бүтээн байгуулахаар хичээн ажилласан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл