solongonews
Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх Өвөр Монголын уран зураг, уран бичлэг, гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэн боллоо
2018-08-06 17:12
15 дахь удаагаа зохиогдож буй Хятад·Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын чухал нэгэн агуулга болох өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ойг тэмдэглэх Өвөр Монголын уран зураг, уран бичлэг, гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 08-р сарын 05-ны өдөр Хөххотод боллоо.

ӨМӨЗО-ы намын хорооны байнгын гишүүн, суртал ухуулах газрын дарга Бай Юйган, ӨМӨЗО-ы АТИХ-ын байнгын хорооны орлогч эрхлэгч Лянь Сү нээлтийн ёслолд оролцов.

Тус үзэсгэлэн “Өнгө ялгарам тал нутаг” өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ойг тэмдэглэх ӨМӨЗО-ы уран зургийн бүтээлийн үзэсгэлэн, “Тал нутгийн магтаал дуу” өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ойг тэмдэглэх ӨМӨЗО-ы уран бичлэг гар сийлбэрийн бүтээлийн үзэсгэлэн, “Цаг үеийн гэрэл гялбаа” өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ойг тэмдэглэх ӨМӨЗО-ы гэрэл зургийн бүтээлийн үзэсгэлэн гэх гурван хэсгээс бүрдэж, 514 уран зураг, уран бичлэг, гэрэл зургийн бүтээлийг дэлгэн үзүүлж, өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн ӨМӨЗО-ы эдийн засгийн хөгжил, үндэстний эв нэгдэл, соёлын цэцэглэлт, хөгжил, хил хязгаарын амар тайван байдал, байгаль орчин, үндэстнүүдийн ард түмний аз жаргалтай сайн сайхан амьдралын зураглалыг олон талаас амьд дүрслэлээр харуулжээ.

Уран зургийн бүтээлийн үзэсгэлэн нь хятад зураг, тосон будгийн зураг, баримал зэрэг бүтээлийг хамарсан бол уран бичлэг гар сийлбэрийн үзэсгэлэн ба гэрэл зургийн үзэсгэлэнд Өвөр Монголын хэмжээний шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж, үндэстний болон цаг үеийн онцлогийг тусгасан байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл