
ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуй машин технологи дэмжих станц, ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн холбоо, Хөххотын Ike Sibo үзэсгэлэнгийн ХХК-иас хамтран зохион байгуулсан IX удаагийн Хятадын Өвөр Монголын Хөдөө аж ахуйн машин техникийн үзэсгэлэн болон форум 3 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд 300 гаруй хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж оролцож, хөдөө аж ахуйн машин, мал аж ахуйн машин болон жимсний машин механизмыг дэлгэн үзүүлсэн байна. Өвөр Монголын Хөдөө аж ахуйн машин техникийн үзэсгэлэн нь 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар 9 дэх жилээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Өвөр Монголын бүс нутаг дахь хөдөө аж ахуйн машин механизмын цорын ганц үзэсгэлэн болно.


