solongonews
”Aдуун соёлын Ⅱ наадам” тун удахгүй болно
2019-04-18 10:58
Хятадын ”Aдуун соёлын Ⅱ наадам” Хөххотод болно.

Хятадын "Aдуун соёлын Ⅱ наадам" болон Өвөр Монголын Олон улсын адуун соёлын анхны үзэсгэлэнгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын 17-ны өдөр Бээжин хотноо болжээ.

Энэ оны 06-р сарын 15-ны өдрөөс эхлэн төрөл бүрийн морин уралдааны тэмцээн Хөххотод зохион байгуулагдах үеэр Өвөр Монгол дэлхийн хүмүүсийн анхаарлыг татах болно. Мөн энэхүү арга хэмжээний үеэр “Монгол адууны зориг санаа” сэдвийн хүрээнд олон төслүүдийг хэрэгжүүлж, уран зураг, уран баримал, гэрэл зураг, уран бичлэг, сийлбэр, хүүхдийн уран зураг, богино хэмжээний видео зэрэг шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, “Монгол адууны зориг санааг хөгжүүлье” цуврал номуудыг хэвлэн тараах бөгөөд холбогдох бүтээлч дизайны тэмцээнүүдийг зохион байгуулах болно.

Өвөр Монголын Олон улсын адуун соёлын анхны үзэсгэлэн нь 2019 оны 08-р сарын 18-ны өдөр Хөххотод зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн “Хүн төрөлхтөн болон адуу”-гаар гол сэдэв болгон адууны аж үйлдвэр, адууны соёл, морин спорт, адууны соёлтой холбогдсон аялал жуулчлал зэрэг агуулгаар явагдах аж.

Хятадын "Aдуун соёлын Ⅱ наадам" болон Өвөр Монголын Олон улсын адуун соёлын анхны үзэсгэлэнг Хятадын Адууны аж үйлдвэрийн нийгэмлэг, ӨМӨЗО-ы Суртал ухуулах газар, ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, ӨМӨЗО-ы Спортын товчоо, Хөххотын Засгийн газар, Шилийнгол аймгийн захиргаанаас санаачлан зохион байгуулж байгаа аж.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл