solongonews
Шинэ жилийн амралтаар Хөххотын аялал жуулчлалын орлого 20.46 хувиар нэмэгдэв
2019-01-08 10:59
Шинэ жилийн амралтын үеэр Хөххотын аялал жуулчлалын орлого 20.46 хувиар нэмэгдсэн байна.

  Шинэ жилийн амралтаар (2019 оны 01.01-03-ны өдөр) Өвөр Монголын Хөххотын хүлээн авсан жуулчлагчид давхардсан тоогоор 550 мянга 600 хүн удаад хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11.59 хувиар нэмэгдэн, аялал жуулчлалын орлого 1.095 тэрбум юань хүрсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20.46 хувиар нэмэгдсэн байна гэж Хөххотын аялал жуулчлалыг хөгжүүлэх төв танилцуулсан юм.

Шинэ жилийн амралтаар Хөххот өвлийн улирлын аялал жуулчлалын олон арга хэмжээ зохион байгуулж, өвлийн улирлын аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэн, Ү Чуань шяний “Хятад улс-Ү Чуань шяний олон улсын мөс цасны Ⅱ наадам”, “Хөх талын мөс цасны соёл спортын аялал жуулчлалын цуврал үйл ажиллагаа” зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Эдгээр өвлийн улирлын аялал жуулчлалын төрөл зүйл болон мөс цасны аялал жуулчлалын наадам нь жуулчлагчдын анхаарлыг татаж, хотын хэмжээнд өвлийн улирлын аялал жуулчлалын төв цэг болсон байна.

Зохиогч: ДЭЛГЭРХҮҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл