solongonews
Ли Жихэн дарга Израилийн Хятадад суугаа элчин сайдтай уулзав
2019-05-21 16:28
Ли Жихэн дарга Израилийн Хятадад суугаа элчин сайдтай уулзав.


ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн 05 дугаар сарын 21-ний өдрийн үдээс өмнө Хөххотод Израилийн Хятадад суугаа элчин сайд Хэ Зэвэйтэй уулзав.
Ли Жихэн Хэ Зэвэй болон түүний хамт олныг Өвөр Монголд хүрэлцэн ирсэнд халуун дотноор хүлээн авч байгаагаа илэрхийлээд, ӨМӨЗО-ы бүс нутгийн үндсэн нөхцөл байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийг товч танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ: - Израилийг хамруулсан "Бүс ба зам" -ын дагуух улс орнууд, бүс нутгуудын хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Өвөр Монголын шинэ нээлтийн загварын чухал хэсэг юм. Хоёр улс "Бүс ба зам" -ыг хамтдаа байгуулах түүхэн боломжуудыг ашиглан, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлж, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн хамтын ажиллагааг бэхжүүлж, дутуугаа нөхөн, хамтын ялалтыг олж болох юм. Өвөр Монгол, Израилийн хоорондох солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд таны бие гүүр болж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.
Хэ Зэвэй элчин сайд халуун дотноор хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд: - Өвөр Монголд анхны албан ёсны айлчлал хийж байгаа надад маш сайхан сэтгэгдэл төрүүллээ. Хятад, Израил хоёр орны хооронд адил төстэй зүйл байдаг бөгөөд Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэд хоорондын харилцаа өргөжин, сайн үр дүнд хүрсэн. Хятад, Израил улс стратегийн түншлэлийн харилцааг бий болгосон бөгөөд хоёр орны хооронд хамтын ажиллагааны асар их боломж байгаа юм. Өвөр Монголтой харилцах харилцаа улам бүр бэхжиж, прагматик үр дүнд хүрэхийн тулд илүү олон салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлэх болно гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл