solongonews
Хятадын Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмын морин уралдаан Хөххотод болж байна
2019-07-14 21:30
Хятадын Үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмын морин уралдаан Хөххотод болж байна

 Энэ сарын 12-ны өдөр XI удаагийн Хятадын Үндэстний цөөнхийн спортын наадмын морин уралдаан Хөххотод нээлтээ хийсэн байна.

Тус морин уралдаан нь Хятад улсын үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадмын анхны уралдааны төрөл юм. Уралдаанд үндэстний морин спорт (хурдан морь, жороо морь, намнаа, морин дээрээс хадаг шүүрэх), морин нуруун дээрх үзүүлбэр зэрэг хоёр ангилалтай. Хэбэй, Шаньши, Өвөр Монгол, Гирин, Юүньнань, Төвд, Хөхнуур, Шиньжян, Шиньжаангийн үйлдвэрлэл бүтээн байгуулалтын хороо зэрэг 9 төлөөлөгчийн багийн 305 тамирчин, 365 морь, 13 тэмээ уралдаанд оролцсон бөгөөд 07-р сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл