Энэхүү яармагийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ой тохиож, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөдөө аж ахуй,мал аж ахуйн товчооноос санаачлан зохион байгуулж байгаа болно.
Яармагт Хятадын 1600 гаруй хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд ОХУ, Франц, Пакистан, Малайз зэрэг 120 улс орнуудын төлөөлөл оролцох болно. Үүнээс гадна, 1300 гаруй Хятадын хоол хүнсний холбоо зэрэг нийгэмлэг, холбоо болон 4000 гаруй худалдан авагчид оролцох бөгөөд яармагийн 18,19-ний өдөр нь эдгээр хүмүүст зориулагдан зохион байгуулагдах аж. Энэхүү удаагийн яармаг сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, үр тариа, архи дарс зэрэг 7 салбарын 10 мянга гаруй бүтээгдэхүүнийг дэлгэх болно.
“Ногоон үзэл баримтлал, ногоон үйлдвэрлэл, ногоон хэрэглээ” нь тус яармагийн гол сэдэв болж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн шилдэг бүтээгдэхүүнээ нэн олон хүмүүст танилцуулахын зэрэгцээ Өвөр Монголын нөлөөг өргөтгөж, эдийн засгийн хөгжлийг бэхжүүлэх болон орчин үеийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, солилцоог ахиулах тал дээр зорилго тавьсан байна.
