solongonews
“Өвөр Монголын Өөртөө Засах Орон мэндэлсэн тэмдэглэл”-ийн зураг авалт эхэллээ
2017-04-19 22:10
Сурвалж бичгийн баримтат кино “Өвөр Монголын Өөртөө Засах Орон мэндэлсэн тэмдэглэл”-ийн зураг авалт 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанцав хотод эхэлжээ.

Том хэмжээний сурвалж бичгийн баримтат кино “Өвөр Монголын Өөртөө Засах Орон мэндэлсэн тэмдэглэл” болон “Дүрс бичлэгт үлдсэн нандин дурсамж–Улаанхүү”-ийн зураг авалт 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанцав хотод эхэлсэн байна. Энэхүү хоёр баримтат киног Улаанцав хотын Засгийн газар болон Төвийн Мэдээ мэдээллийн Баримтат киноны үйлдвэрээс хамтран бүтээж байгаа аж.

Төвийн Мэдээ мэдээллийн Баримтат киноны группийн ерөнхий найруулагч Гүө Бэньминий танилцуулснаар тус хоёр баримтат кинонд ӨМӨЗО, Улаанхүү нөхрийн тухай түүхэн үнэ цэнэтэй дүрс бичлэгүүд их хэмжээгээр ашиглагдах юм байна.

Жишээ нь, 1949 оны 9 дүгээр сард Улаанхүү нөхөр анх удаагийн Бүх Хятадын УТЗЗ-ний хуралд оролцсон, 1949 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улаанхүү нөхөр Хятадын нам төрийн удирдагчдын хамт Тянь Ань Мэнь талбайн тэргүүлэгчдийн индэрт гарч Улс тунхаглах ёслолд оролцсон зэрэг ховор нандин бичлэгүүд ашиглагдаж, хүмүүст 70 жилийн урьдах үнэн түүхийг ер бусаар мэдрүүлэх ажээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Умардын мэдээ мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл