solongonews
Монгол гэрийн унь
2017-08-23 09:50
“Улаан цэцэг, ногоон мод, хөхөмдөг уул, тунгалаг ус… Хаврын үзэмжийг төгс бүрдүүлмой. Айл гэр бол бага гэр бүл, улс гэр бол том гэр бүл. Үндэстнүүдийн ард түмэн бол нэг гэрийн хүмүүс болой”…“Нэг гэрийн хүмүүс” хэмээх дуунд дуулсан шиг хятадын бүх үндэстэн хятадын том гэр бүлийн бүрэлдэхүүн юм. Хэн хэнээсээ салж болшгүй хятадын үндэстний хувь заяаны хамтын цогц болно.

    Хятадын үндэстний нэг гишүүн болох Өвөр Монголчууд эрт дээдсээсээ монгол гэрт амьдарч, усны тунгалаг, өвсний соргогийг даган нүүдэллэн аж төрж байсан ажээ. Энэхүү түүхээс улбаалан монгол гэр бол монгол үндэстний зан заншлыг төлөөлөх нэгэн онцлог болж, монгол гэрийн тухай ярихад л монгол үндэстний тухай өөрийн эрхгүй бодогдоно.

Монгол гэрийн униуд нь тооно, ханыг холбож монгол гэрийн гол бүтцэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Унь хатгахад эв дүйтэй байхыг шаарддаг. Унийн дээд үзүүрийг тоононы нүхэнд угсарсан даруйд унийн доод үзүүрийг ханын толгойд тааруулан байж гохдон тогтооно. Харин албаар гохдох биш, эвээр нийлүүлэх хэрэгтэй. Уртдах, богинодох, дотор бүс ямар байх, ханын дугараг хэмжээ ямар байхыг маш сайн анхаарч, эвгүй бол хатгасан унь чинь дотогш савж унаад тооно барьсан хүний толгойг цохиж мэднэ. Зарим айлд араг модыг гэрийн эзэн нь л сая эвлүүлж чаддаг. Гурван зүйлийн араг модыг албаар нийлүүлбэл босгосон монгол гэр  чинь хэвтээ буюу босоо болж, үзэмж муутайн дээр бүрээс нь илүү, дутуу болон унь, хананы  үрэгдэл гарах эрсдэлтэй.

Үндэстний бүлгэмдэл бол үндэстнүүдийн ард түмний хөгжил дэвшлийн амин судас, мөн монгол гэрийн тооно, ханыг холбох уньтай адилхан том гэр бүлийг холбож буй араг яс гэлтэй.

Хятад улс бол 56 үндэстнээс бүрдсэн том гэр бүл. Хятадын үндэстний түүх бол бүх үндэстний ард түмний хамтдаа бүлгэмдэн тэмцэж бичиглэсэн гэрэл сацрангуй хуудас байж таарна.

1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдаж, хятадын хамгийн эрт байгуулагдсан Цөөн тоот үндэстний Өөртөө Засах Орон болж, өмнөх зууны тавиад оны үед Ерөнхий сайд Жөү Энлай “Үлгэр жишээч өөртөө засах орон”  гэж үнэлсэн байдаг. Өвөр Монгол орон 25 сая хүн амтай. Үүнд, хятад, монгол, манж, уйгур, дагуур, орцон, эвенк зэрэг үндэстнүүд төвлөрөн сууж байна. 70 жилийн туршид Өвөр Монголын нийт үндэстний ард түмэн улсын үндэстний өөртөө засах байгууллыг бүтээлчээр хэрэгжүүлж, үндэстэн бүлгэмдсэн, нийгэм тогтвортой, аж ахуй хөгжсөн, соёл цэцэглэсэн баярлууштай амжилтад хүрсэн юм.

"Ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй” гэдэг. Хятадын нийт үндэстнүүд эх улсынхаа өргөн уудам нутаг дэвсгэрийг хамтдаа бэхжүүлэн хамгаалж, өнө удаан гэрэл сацрангуй хятадын соёлыг хамтдаа хөгжүүлэн эх улсын их нэгдлийг хамтдаа биелүүлж, шинэ хятад улсыг хамтдаа байгуулан хятадын түүхийн улирал хувьсалтын явцад хятадын бүх үндэстний тархалт солбицон оршиж, холилдон суурьшсан байдал, соёлын талаарх уялдал уусалцал, аж ахуйн талаарх харилцан түшилцэх, сэтгэлгээний талаарх ойр дотно байдлыг бий болгон хэн хэнээсээ салж болшгүй олон эшт нэг цогцын төлөвлөгөөг бүрэлдүүлсэн. Түүхийн давалт ба амжилт бүтээмж нэг бүр нь бүгд бүх үндэстний сэтгэлээ нэгтгэн хүчээ хамтатгасан нэмэр зүтгэл ба үрэгдэл сүйдлээс салж үл чадна. Жишээлбэл, Бээжин дэх Мин Чин улсын хааны ордныг манж, хятад  үндэстэн хамтдаа  байгуулсан. Дүнхуангийн Мөү Гоо агуйг монгол, чян, хятад үндэстэн хамтаар бүтээсэн, төвдийн будала ордныг бол төвд, хятад үндэстэн хамтаар байгуулсан сан. Иймээс хятадын түүх соёлыг бол хятадын бүх үндэстэн хамтдаа зохион бүтээж, эдэлж, мөн хамтдаа гэрчилнэ. Үндэстний бүлгэмдэл дэвшилтийн үйлст дорвитой хувь нэмэр үзүүлсэн үй түмэн үлгэр жишээч хүмүүсээс үлгэр жишээ ба нийтлэг жишээ болгохоор дамжуулан “Хятад үндэстний ард түмэн Цөөн тоот үндэстнээс салж үл чадна. Цөөн тоот үндэстний ард түмэн хятад үндэстнээс салж үл чадна. Цөөн тоот үндэстэн хоорондоо салшгүй” гэх үзэл санааг бүх үндэстний ард түмний сэтгэл зүрхэнд үндэслүүлж, хятадын бүх үндэстний хувь заяагаа хамтатган сэтгэл зүрхээ холбосон шилдэг уламжлалыг хөгжүүлэн бадруулсаар ирсэн. Өмнөх зууны жараад оны эхээр Өвөр Монголын тал нутгийн малчид Шанхайн 3000 өнчин хүүхдийг үрчлэн тэжээсэн содон үйл явдал үүнийг бүрэн гэрчилнэ.

Үндэстний бүлгэмдэл бол нийгэм журмын үндэстний харьцааны дундах үндсэн онцлог хийгээд гол агуулгын нэг. Бүх үндэстний ард олны ажил, амьдрал болон ажил үйлсийн хөгжлийг нягт холбож байх “унь” болох нь нэн ч сэжиглэшгүй юм.

Зохиогч: Оюунтана
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Өвөр Монголын Амьдрал Гарагийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл