”Хятад хэлний гүүр” тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалт болов
2018-03-26 15:18
Хятадын Күнзийн Төв Институтээс санаачилж, МУИС-ийн Күнзийн институт, Монголын хятад хэлний Багш нарын Холбооноос зохион байгуулж, Хятад-Монголын хэл соёл, боловсролын сан, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвөөс дэмжин гүйцэтгэсэн дэлхийн их дээд сургуулийн оюутнуудын ”Хятад хэлний гүүр” XVΙΙ тэмцээний Монголын бүсийн анхан шатны шалгаруулалтын арга хэмжээ 2018 оны 03-р сарын 25-нд Улаанбаатар хотын Улаанбаатар чуулгын театрт боллоо.

Тус арга хэмжээнд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана, МУИС-ийн Күнзийн институтын Хятадын талын захирал Жү Жюньли, Хятадын банкны Улаанбаатар дахь салбарын менежер Фэн Дэхун, Монголын Хятад Хэлний Багш нарын Холбооны сайн дурын багш нарын үйл хэрэг хариуцсан багш Юй Жяхуань, МУБИС-ийн Боловсролын Дээд Сургуулийн захирал Г.Цогзолмаа, ШУТИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Л.Чойжилмаа болон Их Засаг Олон Улсын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Их Сургуулийн хятад хэлний багш нарын төлөөлөл, оюутны үйл хэрэг хариуцсан багш нарын төлөөлөл зэрэг хүмүүс оролцсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх
