solongonews
Шил нутгийн малчин ардын жаргалант амьдрал
2017-05-10 23:43
Эрин зууны хөгжлийг даган Шил нутгийн малчдын үйлдвэрлэл амьдралд их өөрчлөлт гарсан байдаг. Усны тунгалаг, өвсний соргогийг дагаж үхэр тэрэгтэй нүүдэл хийж явдаг нүүдлийн амьдрал энэ нутгийн малчин ардаас холдон, малчид минь өөрийн өмчилж авсан нутаг бэлчээр дээрээ суурьшин амьдрах болсон юм. Суурин амьдрал нь нүүдэллэн амьдардаг малчин хүнд нутаг бэлчээрээ ашиглах тал дээр өчнөөн хүндрэл учруулсан байдаг ч суурьшин амьдарснаар малчдын амьдралд олон өөрчлөлт гарч, малчид шинэ цагийн жаргалант амьдралыг эдэлж эхэлсэн билээ.

  

     Эрин зууны хөгжлийг даган Шил нутгийн малчдын үйлдвэрлэл амьдралд их өөрчлөлт гарсан байдаг. Усны тунгалаг, өвсний соргогийг дагаж үхэр тэрэгтэй нүүдэл хийж явдаг нүүдлийн амьдрал энэ нутгийн малчин ардаас холдон, малчид минь өөрийн өмчилж авсан нутаг бэлчээр дээрээ суурьшин амьдрах болсон юм. Суурин амьдрал нь нүүдэллэн амьдардаг малчин хүнд нутаг бэлчээрээ ашиглах тал дээр өчнөөн хүндрэл учруулсан байдаг ч суурьшин амьдарснаар малчдын амьдралд олон өөрчлөлт гарч, малчид шинэ цагийн жаргалант амьдралыг эдэлж эхэлсэн билээ.

     Орон сууцны талын өөрчлөлт онцгой их бий. Шилийнгол аймгийн  Сөнид Зүүн хошууны малчин Болдбаатарын хөдөө нутагтаа байгуулсан шинэ энергийн байшин нь нарны энергийг ашиглан гэрээ дулаалдаг учир өдөр, шөнийн ээлжинд гэр нь хэвийн дулаанаа хадгалж, өвлийн хахир хүйтэнд даарч бээрнэ гэж зовохгүй болсон. Энэ бол Шил нутгийн малчдын орон сууцны тал дээрх бас нэгэн шинэ дэвшилт. Нүүдлийн амьдралаас суурин амьдралд шилжсэнээс хойш Шил нутгийн малчид аажмаар монгол гэрээсээ холдож, тоосгон байшинд амьдарч эхэлсэн бол одоо ваар тоосгон байшингаасаа нарны энергийг ашиглан өдөр, шөнөдөө  дулаанаа барьдаг орчин үеийн орон сууцанд шилжиж байна. Нийгэм нийтээрээ ашиглалт сайтай, эрчим хүч хэмнэх орон сууцыг илүүд үзэж байгаа цагт манай малчид ч гэсэн ингэж шинэ энергийн орон сууцанд суух болсон нь том дэвшилт юм.

Хөдөө нутагт нар салхины эрчим хүч, өндөр хүчдэлт цахилгаан зэрэг нэвтрснээр малчдын амьдрал дээшлэн, зурагтнаасаа соёлын амьдралын сайн сайхныг хүртэн, гар утаснаасаа хол ойрын мэдээ мэдээлэл хайдаг болсон. Мөн хүнсний тал дээр ч гэсэн өмнө нь “Гэдэс цадвал болноо” гэж үздэг байсан бол одоо экологийн цэвэр, органик хүнсийг эрхэмлэн ариун цэвэр, эрүүл хүнсээр хооллох аргыг анхаарч байгаа юм. Зам тээвэр дөт болсон ба хөдөө айлд шинэ маягийн цахилгаан хэрэгсэл" Зочлон бууснаар" малчид маань одоо хотын захаас шинэ соргог ногоо цагаа авчран хөрөгчиндөө хадгалдаг болж байна. Хоол хүнсээ олон төрөлжүүлэн хийдэг болж, гурван эриний хоолоо цагтаа идэхийг эрхэмлэх болов. Шим тэжээлийг нь тохируулахыг ч анхаарах болжээ. Улсын дотоод, гадаадад гэсэнгүй хоол хүнсний тал дээр шим тэжээл, эрүүл мэндийг эрхэмлэх болсон өнөөдөр манай Шил нутгийн малчид ч гэсэн ингэж хоол хүнсний тал дээр анхаарах болсон нь мөн цагийн өнгийг дагасан нэгэн өөрчлөлт гэлтэй.

Цаг үе хөгжиж, ард иргэдийн амьдрал сайжрахыг дагаад хөдөө нутагт ганган сайхан хувцаслаж, үнэтэй машин унах малчид олон болсон. Хуучин цагт ийм хүмүүсийг ажил хөдөлмөрөөс зайлсхийсэн танхай хүн гэж үзэж, малчин хүн л гэвэл жилийн дөрвөн улиралд заавал ажлын муу ноорхой хувцастайгаа явах ёстой юм шиг л үзэл оршиж байв. Харин нийгмийн хөгжлийг дагаад орчин цагийн хүмүүсийн ойлголт илүү өөрчлөгдөж, хөдөө нутгийн малчид ажил хөдөлмөрт гарахдаа ажлын хувцсаа сольж, малгай бээлий зүүж гарна. Ажилаасаа буувал цэвэр сайхан хувцсаа сольж өмсөнө. Энэ бол Шил нутгийн малчдын амьдралын сайхан дадал. Хүний амьдралын хэр төвшин дээшилж нэг төвшинд хүрч ирэхэд хүний гоо сайхны таашаал ч өөрчлөгддөг нь ертөнцийн жам билээ.

Шил нутгийн малчид өөрийн амьдралын өөрчлөлтөө бахдан ярихдаа: 

- “Мал аж ахуйн орны хоршсон эмнэлгийн даатгал”, “Тэтгвэрийн даатгал” гэдэг хоёр даатгалыг бахархан ярих нь илүү. “Өвчингүй бол жаргал” гэж ардын үгэнд байдаг. Хүн өвчин зовлонд ороогдчихвол жаргал гэж ярихын аргагүй, харин зовлон л сөхөгдөнө. Өвдөж хавдахын зовлонгийн үндсийг нь таслахад эм эмнэлгээ хөгжүүлдэг бол эмнэлэгт үзүүлэх мөнгөгүй гачигдах зовлонг Шил нутгийн нам засгаас мал аж ахуйн орны хоршсон эмнэлгийн даатгалд түшиглэн шийдвэрлэж өгсөн байдаг. Одоо Шил нутгийн малчдын 95-аас дээших хувь нь бүгд жилдээ хорь, гучин юаний төлбөр төлж, мал аж ахуйн орны хоршсон эмнэлэгт орж, түүнийхээ ашиг тусыг нь хүртэж байна. Хоршсон эмнэлэгт орчихвол эм эмнэлгийн зардлыг зохих харьцлаар нь төлж өгөх болохоор малчдад туслана. Хүнд өвчинд өртвөл дансаас цайруулах харьцаа нь ч өндөр, бараг 75 орчим хувийг нь цайруулж өгдөг учир малчид хүнд өвдвөл эмчилгээний мөнгө байхгүй гэж зоволтгүй болжээ. Үүнээс гадна, одоо хөдөөний малчид тэтгэврийн даатгалд орох төлбөр сайн дураараа төлвөл 60 нас хүрсний дараа тэтгэврийн даатгал гэж нэг сардаа бас хэдэн зуун юаний нөхөн олговор мөнгө олох болсон. Үүгээрээ амьдралын хэрэгцээний зүйлсээ авчихдаг юм байна. Өвдвөл хоршсон эмнэлгээс тэтгэмж өгнө. Нас ахивал тэтгэврийн даатгал олгоно гэдгийг өмнө нь манай малчид зүүдэлж  ч байгаагүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэтэл одоо энэ бүхэн бүгд үнэн биеллээ болж байна.

Шинэ зуунд орсны дараа манай малчдын амьдрал их өөрчлөлттэй болж халуун дулаан, сайн сайхан амьдарч яваа бөгөөд нам төрийнхөө сайнаар  жаргалт сайхан амьдралыг эдэлж байна.

Зохиогч: ХАД
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл