Аялал жуулчлалын улирал болоход Өвөр Монголын хөдөө нутгийн аялал жуулчлал хотын иргэд болон жуулчдын анхаарлыг ихэд татаж, ид хөгжиж байна.
Сүүлийн өдрүүдэд Бугат хотын долоон өнгөт үзмэрийн бүсийн 5 сая гаруй алтанзул цэцэг өнгө ялгаран дэлгэрч жуулчдын анхаарлыг татна. Баяннуур хотын Линьхэ дүүрэг, Хангин хойд хошууны 666.66 га талбай лийрын цэцэг дэлгэрнэ … Хөххотын өмнө уулын цэцэрлэгийн голт борын цэцэг зэрэг олон төрлийн цэцэг өнгө ялгаран дэлгэрч эхлэв.
Мэдээгээр, лийрын цэцэг, тоорын цэцэг, гүйлсэн цэцэг, Хянган нурууны хурц улаан цэцэг зэрэг дэлгэрэх цаг хүрч ирэхэд Өвөр Монголын газар нутгуудаар цэцэг сонирхох аялал жуулчлалын ажиллагаа зохион байгуулж жуулчдын анхаарлыг татаж байна. Мөн үүнээс гадна байгалийн өнгө үзэмж сонирхож, хөдөө орон нутгийн амьдралыг биечлэн ойлгох зэрэг баялаг агуулга бүхүй ажиллагаа тохируулснаар олон жуулчдын сонирхол таашаал хүлээж байна.
Бүртгэснээр, “5.1”-ний амралтын хугацаанд Өвөр Монгол давхардсан тоогоор 10.35 сая жуулчдыг хүлээн авч зочилж өнгөрсөн оны мөн үеэс 60.95 хувиар нэмэгдэв. Одоогийн байдлаар Өвөр Монгол хөдөө тосгоны байгаль орчны эко аялал жуулчлал болон сэлгүүцэн зугаацхыг уялдуулан цуврал аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулахын хамт тухайн орны иргэдийн зан заншил, соёлтой танилцах зэрэг агуулга тохируулсан байна.
