
“Ордос” групп
“Зөөлөн алт” хэмээгдсэн Өвөр Монголын Ордос цагаан ямааны ноолуурыг сонгож угааж, самнаж будахаас эхлээд утас болгон ээрч хувцас болготол 300 гаруй явцыг дамжсанаар сая хөнгөн зөөлөн ноолууран хантааз болдог юм. Үүнтэй адил “Хятад улсын нэртэй брэнд бүтээгдэхүүн” болтол “Ордос” групп нь хөгжлийн сууриа бэхжүүлэх, брэнд бүтээгдэхүүнээ цогцлох, олон талаар хөгжих, өндөр чанартай хөгжилд шилжих зэрэг 4 хөгжлийн үе шат, 40 жилийн урт удаан хугацааг туулсан билээ.

80-аад оны Их-Зуу аймгийн Ноолуурын үйлдвэр
Ордос хотын Дүншэн дүүргийн Хандайн сүм сууринд байрлах Ордос группийн ноолуурын орчин үеийн үйлдвэрлэлийн пракад ороход “Ордос зүү” баримал нь эрхгүй анхаарлыг татна. Нэхмэлийн үйлдвэрлэлд дутагдаж болохгүй энэ “Жижигхэн” зүү Ордос групп хэмээх дэлхийн анхаарлыг татсан үйлдвэрлэлийг “хэлхэн” бүтээж, Ордос нутгийн баялгийг “хэлхэн” нийтгэж, “Ордос” хэмээх орчлон дэлхийг дулаацуулсан нэртэй брэнд бүтээгдэхүүнийг бий болгосон.

Орчин үеийн үйлдвэрлэлийн тасаг
Ордос групп нь өөрчлөлт шинэчлэлийн эхэн үе буюу 80-аад оны эрчимтэй алхааг дагаж үндэс сууриа бэхжүүлэн хүчээ тэлж, 90-өөд оны үйлдвэрлэл эрхлэх их урсгалд брэнд бүтээгдэхүүнээ цогцлож, шинэ зуунд орон нутгийн баялагтаа түшиглэн, олон талаар хөгжиж, эдийн засгийн бүтцийн хэлбэрийг өөрчлөн шинэчилж байгаа өнөөдөр эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн замаар эрчимтэй урагшилсаар …

Хуучин үйлдвэрлэлийн тасаг

Ордос группийн орчин үеийн ноолуурын үйлдвэрлэлийн парк
