solongonews
Рашаан форум эхэллээ
2018-09-17 09:15
Рашаан форум эхэллээ.

Рашаан форум нь Өвөр Монголын Хянган аймгийн Рашаан хотод 09-р сарын 16-ны өдөр нээлтээ хийлээ. Уг форум нь “Дэлхийн соёл иргэншлийн солилцоо болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогц” гол сэдвээр зохион байгуулагдаж байна.
Нээлтийн ёслолын үеэр Хятад улсын УТЗЗ-ний орлогч дарга асан Чэнь Юань, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Өвөр Монголын тэргүүлэгч Бү Шяолинь, БНХАУ-д суугаа Беларусийн элчин сайд Рудд Кирилл, Дэлхийн Тогтвортой Хөгжлийн Форумын Ерөнхийлөгч Ражендра Пачаури, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич Бакай нар үг хэлсэн байна.
Бү Шяолинь хэлсэн үгэндээ: - 2013 онд дарга Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулах төслийг дурдан гаргасан нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах чухал арга зам болсон. Өнөөдөр бид “Дэлхийн соёл иргэншлийн солилцоо болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогц” сэдвээр санал бодлоо солилцож байгаа нь дэлхий нийтээрээ хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогцод анхаарлаа хандуулж байгааг илэрхийлж байгаа юм. Өвөр Монгол нь дэлхийн олон улс орнуудтай түүхийн улбаатай, нийтлэг соёл иргэншилтэй орон билээ. Сүүлийн жилүүдэд бид холбогдох улс орнуудтай идэвхтэй холбогдон, төрийн бодлогын харилцаа холбоо, байгууламжийн холбоог бэхжүүлэх, худалдаа, санхүүжилт, хүмүүнлэгийн солилцоонд идэвхтэй оролцож, “Бүс ба зам”-ын санаачилга нь эрх тэгш, хөгжил, нээлт, инноваци болон соёл иргэншил нь явах тусам өргөжиж байгааг хамтын ажиллагаанаас мэдэж болно. Рашаан форум нь онол, практик дээр суурилсан тал бүрийн оюун ухаан хүчин чадлын нэгдмэл илэрхийлэл бөгөөд “Бүс ба зам” санаачилга болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдсэн цогцын бүтээн байгуулалтад үйлчлэх олон улсын тавцан болно гэдэгт итгэж байна гэжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл