Хятад, Монголын 3 дах экспоны хүрээнд Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум 09-р сарын 06-нд Улаанцав хотод боллоо. ӨМӨЗО-ы Хууль зүйн танхимаас гүйцэтгэн зохион байгуулсан энэхүү форумд МУ-ын Хууль зүй дотоод хэргийн яам, МУ-ын ХХААХҮЯ, МУ-ын Өмгөөлөгчдийн холбоо, БНХАУ-ын Хууль зүйн яам, ӨМӨЗО-ы Хууль зүйн танхим зэрэг хоёр холбогдох яам байгууллагын зочид төлөөлөгчид нийт 120 гаруй хүн оролцсон юм. Хоёр орны хууль зүйн байгууллагын төлөөлөл болон хууль зүйн асуудал судалж байгаа эрдэмтэн судлаачид Хятад Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаан дахь хууль зүйн судалгаа, Хятад Монгол хоёр талын хамтын ажиллагааны ашигтай байдлын хуулийн үйлчилгээг сайжруулах зэрэг сэдвээр лекц уншлаа. Үүнээс гадна, ӨМӨЗО-ы Өмгөөлөгчдийн холбоо болон МУ-ын Өмгөөлөгчдийн холбоо нь Хятад, Монголын худалдаа эдийн засгийн ажиллагаан дах хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
Хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум
2019-09-08 13:49
Хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форум боллоо.
Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
