Сонсогч түмнийг гэгээрүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилтөд ахиц авчрах, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс тус радио нэвтрүүлгийнхээ агуулга ба цагт тохируулга хийн ийнхүү 24 цагаар цацалт хийхээр болжээ. Ингэхдээ шууд болон давтан нэвтрүүлгийн хэлбэрээр хөтөлбөрөө явуулж ирсэн өмнөх суурин дээр шинээр “Дуу хөгжмийн сонирхомж”, "Хууль нийгэм”, "Үзэсгэлэнт сайхан эх орон” зэрэг программыг нэмж оруулахаар болсон байна. Харин шөнийн 12 цагаас хойш "Малчин тариачны хань”, "Үдшийн чөлөө”, "Туужсын зохиол”, "Мэргэдийн чуулган” зэрэг соёлын агуулгатай программыг давтаж нэвтрүүлнэ.
Уг радио нь 1950 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанхотоос анх долгионоо цацаж, 1954 оны 03 дугаар сараас “Өвөр Монголын ардын радио нэвтрүүлгийн хороо“ хэмээх нэрээр Хөх хотоос нэвтрүүлгээ явуулж байсан. Улмаар 1997 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дэлхийн 53 улс оронд цацагдах болж, 2000 оноос эхлэн өглөөний 05:50 минутаас шөнийн 00:05 минут хүртэл нийт 18 цаг 15 минутын цацалт хийж байв. 2014 оны нэгдүгээр сард Өвөр Монголын ардын радио нэвтрүүлгийн хороо, Өвөр Монголын телевиз хороо гэсэн хоёр байгууллагыг нийлүүлснээр Өвөр Монголын радио телевиз хороо гэх одоогийн нэршилтэй болсон юм. Сүүлийн үед интернетийн сүлжээ бий болсонтой холбоотой эднийх нэвтрүүлгээ интернет ашиглан шууд дамжуулах болсон бөгөөд мөн вичатын сүлжээгээр сонсогМонгол үндэстний уран хатгамлаар ядуурлаас ангижруулах төлөвлөгөөг санаачлагч, ӨМӨЗО-ы Хорчин баруун гаран дунд хошууны АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Бай Жин-Ин:
- Вангийн ордны хатгамал нь урт удаан хөгжлийн түүхтэй болохоор малчин тариачин бүсгүйчүүдийн хувьд маш танил зүйл болно. Гэвч олон жилийн туршид тэд зөвхөн дур сонирхол болгосноос биш, хатгамлын бүтээлээ зах зээлд гаргасан хүн цөөн. Орлого олох, үндэстний уламжлалт соёлоо хөгжүүлэх үүднээс бид Вангийн ордны хатгамлын аж үйлдвэрлэлээр ядуурлаас ангижруулах сууринг байгуулж, "Аж ахуйн нэгж + нийгэмлэг + суурин" хэмээх хөгжлийн загвараар явж байна хэмээн танилцууллаа.
Ядуу буурай айл өрхийн 40 хувь нь уран хатгамлын аж үйлдвэрлэлд нэгдэн амьдралаа дээшлүүлэв
Алтан нарны буман цацраг уул талыг гийгүүлж, ариун хайрын ил туяагаараа эх газрыг энд нь уясгаж эхлэхэд элгэнд нь эрхэлж саатсан Түшээт нутгийн амьтан голтон бүхэн тэнүүн жаргалтай шинэ өдрийг угтан авлаа.
05 сарын 11-ний өглөө эрт Хорчин баруун гаран дунд хошууны Вангийн ордны уран хатгамлын аж үйлдвэрээр ядуурлаас ангижруулах суурингийн гуравдугаар давхрын үйлдвэрийн тасагт ороход хатгамалчид толгой өндийх завгүй хатгамлаа хатгаж, сэтгэлийн ур, гарын хурд, мэргэжлийн охь мөчөөрхөнө. Цэцэг хуар, дүүлэн ниссэн монгол морь, хээрийн улаан, болжмор шувуу, уул ус, амьтан голтон бүхэн өөдөөс дүүлэн мишээн жуумалзаж баймаар гоё сайхан харагдаж, хатгамалчдын царайд туяа татан үнэн сэтгэлээсээ үйлсийн сайхныг үггүй учирлана.
900 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэхүү үйлдвэрийн тасаг нь 1000 хүнийг ажиллуулах хүчин чадалтай. Энд 600 гаруй бүсгүй цуглан хатгамал хатгаж байсан удаатай.
Хорчин баруун гаран дунд хошууны Голын байшин суурингийн Сайхан Дов багийн Лүн Мэй:
- Өмнө нь тарианы ажлаас эхлэн тоосгоны үйлдвэрийн ажилчин гэх мэт олон хар ажил хийж явсан. Өнгөрсөн жилийн 05-р сараас хатгамал хатгаж эхэлсэн. Хар ажил хийхэд их ядарна. Хатгамлыг хатгахад илүү урамтай. Одоо манай нөхөр хуурын үлгэр ярьж, би хатгамал хатган, хүү их сургуульд суралцаж байна гэлээ.
Өнгө будаг, зураг дүрс, уран гарын учиртай барилдлагаас бүтдэг уран хатгамал нь үнэхээр хүмүүсийн сэтгэлийг гижигддэг ид шидтэй. Энэ жил 52 насыг наслаад байгаа Ү-Ма Си Эмтийн гол суурингийн Шин Лүнтүнь тосгоны тариачин. Тэрээр зүрхний өвчтэй болохоор олон жил эм уужээ. Үүний уршгаар хар ажил хөдөлмөр хийж чадахгүй болжээ.
- Би багаасаа уран хатгамалд дуртай. Гэтэл хатгамал хатгаад бас мөнгө олж болно гэдгийг одоо л ухаарч байна. Өнгөрсөн жилийн 06-р сард хатгамлын сургалтад суралцаж, одоог болтол жил шахмын хугацаанд 10 мянга гаруй юань олсон, сар бүр 2000-3000 юань олдог гэлээ.
Шин Лүнтүнь тосгоны уран хатгамлын сургалтын багш Хасчимэг:
- Тус тосгонд 30 гаруй малчин тариачин бүсгүй хатгамлын сургалтад хамрагдсан. Өнгөрсөн жилийн 05-р сараас 12-р сарын эцэс болтол 110 мянган юанийн орлого олсон. Энэ жилийн цагаан сараас одоог болтол 50 мянга гаруй юанийн захиалга хүлээн авч, жилийн эцэс болтол тосгоны хэмжээнд 300 мянган юанийн захиалга авах зорилтоо биелүүлэхээр хичээж байна гэлээ.
- Уран хатгамалтай нөхөрлөснөөс хойш хар ажлаас чөлөөлөгдөж, санаа амар орлого олох боллоо.
- Тосгоноосоо гарахгүй, салхи бороонд цохигдохгүй, ар гэрээ ч харж хандаж байна.
- Манай хөдөөний хүмүүсийн мөнгө олох сайн арга зам болсон.
- Өдөр бүр цэцэг хатгаж урладаг болохоор өдрийг баяртай өнгөрүүлдэг.
- Миний амьдрал урлан хатгаж байгаа цэцэг шиг бадран дэлгэрнэ гэдэгт итгэж байна хэмээн хатгамалчид сэтгэлийн үгээ хуваалцаж байлаа.
Хатгамалчдын үзэл санааны өөрчлөлтийн тухай Хасчимэг багш хамгийн сайн амтай байдаг. Тэрээр өнгөрсөн жил Шин Лүнтүнь тосгонд анх ирэхэд тосгонд тоглоом тоглох, зүгээр суух бүсгүйчүүд олон харагдаж байжээ. Хатгамал хатгаж эхэлснээс энэ байдал үндсэндээ үгүй болжээ. Захиалга ихтэй үед тав зургуулаа хамтран хатгаж, хэдэн шөнөөр нүд хамхилгүй ажиллаж байгаад тогтсон цагт нь гаргадаг. Гадагш гарч хар ажил хийж байсан хэсэг хүмүүс нутагтаа буцаж хатгамалчны эгнээд оржээ.
Шин Лүнтүнь тосгон Хорчин баруун гаран дунд хошууны уран хатгамлаар ядуурлаас ангижруулах аж үйлдвэрлэлийн жишээ юм. Тус хошуу 2016 оноос эхлэн 12 сум суурингаас 173 баг тосгонд Вангийн ордны хатгамлын сургалт зохион байгуулж одоо хошууны хэмжээнд 10 мянга гаруй малчин тариачин хатгамлын сургалтад хамрагдаж, 20 мянга гаруй малчин тариачин хатгамлын аж үйлдвэрлэлд оролцож, уран хатгамлын аж үйлдвэрлэлийн 15 тосгоныг бүрдүүлжээ.
Хунань хатгамал Хорчин хатгамлыг уялдуулж гар нэгтэй чинээлэг нийгмийг байгуулна
Эртнээс нааш хүмүүс гар хатгамлын зүйлсийг маш их эрхэмлэн нандигнадаг. Вангийн ордны хатгамал нь эртний нэгэн гар урлалын мэргэжлийн хувьд маш олон өвөрмөц онцлогтой.
Энэ жил Хунань мужийн Чанша шянь болон Хорчин баруун гаран дунд хошуу “Гар нэгдэн чинээлэг нийгмийг зорих” үйл ажиллагаа зохион байгуулжээ. 03-р сарын 16-наас 26-ны өдөр болтол Чанша шяниас хатгамлын мэргэжлийн 12 багш Хорчин баруун гаран дунд хошууны 12 суурин шяньд хүрч, 10 удаагийн хатгамлын сургалт явуулан, Хунань хатгамлын үндсэн хатгах арга, зураг дүрс зохиомжлох зэрэг үндсэн аргыг уламжилж, 3500 гаруй малчин тариачин бүсгүй сургалтад хамрагдсанаас 60 хувь нь ядуу буурай өрхөөр бүртгүүлсэн өрх байжээ.
05-р сарын 11-ний өдөр Вангийн ордны уран хатгамлаар ядуурлаас ангижруулах үйлдвэрлэлийн тасагт хатгамал хатгаж суусан Цэцэг:
- Вангийн ордны уран хатгамлыг уламжилж хөгжүүлэх талаар бид одоогийн хүмүүсийн гоо сайхны таашаалд зохицуулж, ялангуяа Хунань хатгамлыг уусгаж оруулснаар өнгө будаг нь илүү сайхан авсаархан нарийн болсон гэж ярив.
Одоо бүтээгдэхүүний хангалт нь хэрэгцээндээ хүрэхгүй байдал илэрчээ. Анх эхлэхдээ 5-7 юанийн захиалга олон байсан бол одоо 1300-1500 юань, тэрчлэн 3000 гаруй юанийн том захиалга ар араасаа ирэх болсон байна.
Хунань хатгамлын сургалтад суралцаж байсан Цоохорт багийн Цэцэг:
- Монгол уран хатгамал сурч байсан. Одоо Хунань хатгамлын хатгах аргыг ч эзэмшлээ. Энэ нь орлогоо нэмэгдүүлэхэд маш их ашигтай гэлээ.
Төгсөгчдийн хамт хатгамлын аж үйлдвэрлэлийн дардан харгуйг зураглана
Одоо Вангийн ордны уран хатгамлын тасагт их дээд сургуулиас төгссөн 50 гаруй оюутан ажлын гараагаа эхлүүлж байна. Үүнээс 25 нь хатгамлын суурингийн сургалтын ажлыг хариуцаж, 25 нь зах зээл нээх ба захиалгын ажлыг хариуцан зураг төлөвлөгөө хийх, бүтээгдэхүүний захиалгын хуудсыг зохицуулах, цахим худалдаа, зах зээлийг нээхийг нэг цогц болгон хатгамлын мэргэжилтний баг болон бүрджээ. Тэдний биеэ дааж зураг төлөвлөгөө хийн үйлдвэрлэсэн монгол тэрлэг, балны хайрцаг, цаасан хайрцаг, бичгийн цүнх зэрэг 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нь Хятад улс, цаашлаад дэлхийд борлуулагдаж байна.
- Өнгөрсөн жил манай 25 борлуулагч 4.70 сая юанийн захиалгын хуудас авч, энэ жилийн эхнээс одоог болтол 2.3 сая юанийн захиалгын хуудсыг хүлээн аваад байна. Энэ жил Өвөр Монголын дотор гадна 100 гаруй дэлгүүр нээж, дэлгүүр бүрийн жилийн орлогыг 300-500 мянган юаньд хүргэж, 3 жилийн дотор дэлхийн зах зээлд цэрэглэх зорилттой байна гэж А-Цань Фү ярив. А-Цань Фү борлуулалтын ажлыг хариуцан ажиллаж байна. Тэрээр Хятадын Шиньжян их сургуулийг дүүргэж, өнгөрсөн жилийн 07-р сард энд ажлын гараагаа эхлүүлжээ.
Хатгамлын бүтээгдэхүүний зах зээлийг өргөтгөхийн тулд Вангийн ордны уран хатгамлын аж үйлдвэрийн суурин нь тухайн газар оронд зураглаж төлөвлөх, судлан хөгжүүлэх хүнийг хүмүүжүүлсэн бөгөөд Хятад улсын өнцөг булангаас дээд зэрэглэлийн зураглаж төлөвлөх, судлан хөгжүүлэх хүнийг урин уран хатгамлыг судлан хөгжүүлэх баг байгуулжээ. Тэрээр үндэстний уламжлалт элемент болон урсгал элементийг уялдуулсан зураг төслийг нээж, Вангийн ордны уран хатгамлын бүтээгдэхүүний өртгийг дээшлүүлэн “Саралан” хэмээх брэндийг бүртгүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, олон нийтэд таниулах, амьдралтай ойртуулах ажлыг сайн хийжээ. Одоо цахим борлуулалт 48 чигтэй болж, уран хатгамлын аж үйлдвэрлэл нь цахим худалдаагаар дамжин алсын алсыг зорино.
Хорчин баруун гаран дунд хошууны Вангийн ордны уран хатгамлаар ядуурлаас ангижруулах ажил их урагштай явагдаж байна. Өнгөрсөн жилийн эцэс болтол бүртгүүлсэн 2000 ядуу хүндрэлтэй өрхийн жилийн орлого дунджаар 2000-3000 юань болон нэмэгдэж, энэ жил 5000-8000 юань болгон нэмэгдүүлнэ.
Түшээт нутагт уран хатгамал нь ядуу буурай өрхийг чинээлэг амьдралтай болгох дардан харгуй, төгсөгчдийн ажил олголтын чухал тавцан, үндэстний эв нэгдлийн том холбоос болжээ. Энд хүрэхээр зорин ажиллаж байна.
