Урадын дунд хошууны төв болох Халиут суурингийн Ин Бинь замаар явахад өргөн их замын хоёр талаар дэлгүүрүүд жигдрэн харагдаж, дэлгүүрийн бараа хүмүүсийн анхаарлыг татах бөгөөд замаар авто машинууд тасралтгүй сүлжилдэнэ. Энгийн үед хүн амьтны хөл хөдөлгөөн багатай тус суурин нь автозам, дэлгүүр, талбай, хороолол нэмэгдэхийг дагаад хөгжил дагуулсан шинэ өнгө төрхийг буй болгожээ.
Сүүлийн жилүүдэд Урадын дунд хошуу нь оршин амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхааралдаа аван ажиллаж, Халиут суурингийн зам харилцаа, байгалийн хий, ногооруулалт зэрэг 15 төсөл, төлөвлөгөөг боловсруулж, хот суурингийн бүтээн байгуулалтын системийг сайжруулснаар Халиут суурингийн бүтээн байгуулалтын талбай 10 кв.км хүрч, байнгын оршин суугчид 52 хувьд хүрчээ. Орон сууцны барилгын бүтээн байгуулалт нийт 1.089 сая кв.м талбайд хүрч, гэр хороолол, нийтийн түрээсийн байр зэрэг баталгаат орон сууцыг 10678 байгуулсан бөгөөд энэ нь нийт 792 мянган кв.м талбайд хүрчээ. 200 мянган кв.м талбайтай хуучин орон сууцны энерги хэмнэж, сайжруулах ажлыг биелүүлж, төвийн дулаанаар хангасан талбай 2 сая кв.м хүрчээ. Боомт, Халиут суурин, үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтад усыг дахин ашиглах төслийг хэрэгжүүлж, бохир усгүй хот суурингийн бүтээн байгуулалтыг урьдчилан биелүүлжээ. Шинээр нэмэгдсэн ногооруулалт, ойжуулалтын талбай 2.64 сая кв.м хүрч, хот суурингийн чанар тасралтгүй сайжирч байна.
"Тавыг бүрдүүлсэн хотыг зэрэг байгуулах" төслийг хэрэгжүүлснээр Улсын зэрэглэлийн эрүүл мэндийн хошууны төв, Өвөр Монголын соёл иргэншилт хошууны төв, цэцэрлэгжүүлэлтийн хошууны төв, экологи, оршин суухад таатай хошууны төвийг байгуулж, улсын шинэ хэлбэрийн хот суурингийн гуравдугаар шатны ерөнхий туршилтын бүсэнд хамрагдаж, Төвийн Соёл иргэншлийн албанаас соёл иргэншилт хот, сууринд дэвшүүлж, Халиут суурин нь улсын зэрэглэлийн чухал суурингаар бүртгэгдэж, Ганцмод суурин Хятадын орон нутгийн онцлогтой зуун хот суурингаар тус тус бүртгэгджээ.





