ӨМӨЗО-ы НАХТ-ийн Гадаад хамтын ажиллагааны газраас Монгол Улсын ЦЕГ, түүний харьяа газар, хэлтсийн албан хаагчдад зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэргэжил дээшлүүлэх сургалт энэ жил “Xар тамхи мансууруулах бодистой тэмцэх хууль сахиулах сургалт” нэрийн дор 12 дугаар сарын 5-ны өдөр Өвөр Монголын Цагдаагийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль дээр албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сургалт 15 өдөр үргэлжлэх бөгөөд цагдаагийн дунд ахлах 20 офицер хамрагдаж байгаа юм байна.

БНХАУ-ын НАХЯ-ны ерөнхий төлөвлөгөөний дагуу, ӨМӨЗО-ы НАХТ-ийн санаачилгаар Өвөр Монголын Цагдаагийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль нь “Монгол Улсын дунд ахлах офицеруудын мэргэжил дээшлүүлэх сургалт”-ыг анх 2015 онд зохион байгуулж байсан бол өнөөдрийг болтол “Монгол Улсын дунд ахлах офицеруудын онцгой байдлын болон том хэмжээний аюулгүй ажиллагааны сургалт”, “Монгол Улсын дунд ахлах офицеруудын мэргэжил дээшлүүлэх сургалт”, “Монгол Улсын Олон улсын хууль сахиулах харилцааны сургалт”, “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хууль сахиулах сургалт”, “Терроризмын эсрэг онцгой байдлын яаралтай тусламжийн сургалт” зэргийг зохион байгуулаад байгаа юм.
Өвөр Монголын Цагдаагийн Ажил Мэргэжлийн Дээд Сургууль нь ӨМӨЗО-ы нийгмийг аюулаас хамгаалах цорын ганц улс төр, хуулийн мэргэжлийн түвшний дээд сургууль юм. ӨМӨЗО-ы нийгмийг аюулаас хамгаалах, улс төр, хуулийн системтэй мэргэжил эзэмшсэн боловсон хүчин бэлтгэж, нийгмийг аюулаас хамгаалах онол, нийгмийг аюулаас хамгаалах цагдаагийн газрын ажлын байран дахь сургалт, бодит байлдааны судалгаа онцгой байдлын чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Улс орны үндсэн ашиг тус, улсын ерөнхий дипломат харилцаа, нийгмийг аюулаас хамгаалах гол ажилд тус тус үйлчлэн, хүлээн авагч орнуудын хууль сахиулах чадавхыг сайжруулан нөхөрлөлийн суурийг бататгах, хууль сахиулах хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, олон улсын хууль сахиулах хамтын ажиллагаанд үндэс суурийг тавихад тус сургалтын зорилго оршиж байгаа болно.

