solongonews
ӨМӨЗО 900 шилдэг оюутныг орон нутагт ажиллуулахаар тогтов
2019-04-08 16:59
ӨМӨЗО 900 шилдэг оюутныг орон нутагт ажиллуулахаар боллоо.
\n

    Орон нутгийн нам засаг байгууллагын боловсон хүчнийг бэлдэж, орон нутгийн боловсон хүчний бүтцийг сайжруулахын тулд ӨМӨЗО энэ онд 900 шилдэг оюутныг сонгон шалгаруулж, орон нутагт ажиллуулахаар тогтсон байна.

Энэхүү төсөлд Хятадын бүтэн цагийн их дээд сургуулийн бакалавр буюу түүнээс дээш боловсрол хүртсэн 2019 оны төгсөгчдийг сонгон шалгаруулах болно. Мөн шилдэг оюутны сонгон шалгаруулах төслийн бичгийн шалгалт нь 2019 оны Өвөр Монгол орны төрийн албан хаагчдын шалгалттай хамт зохион байгуулагдах юм байна.


 

Зохиогч: БАО ЮЙ-ИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл