Ясан сийлбэрч Мандах “Хийморь далласан 70 жил” хэмээн тэмээний далны ясан дээр урлажээ
2017-08-04 11:29
Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны ясан сийлбэрч Мандах ӨМӨЗО-н байгуулагдсаны 70 жилийн ойн баярт зориулан “Хийморь далласан 70 жил” хэмээх үгийг тэмээний далны ясан дээр урлаж сийлсэн байна.

Мандах 10 гаруй жил хадгалсан тэмээний далны ясан дээрх “Хийморь далласан 70 жил” хэмээх үгийг сийлж, далны яс, далан жил, далан агтын довтолж байгаа гурван далаар гол сэдэв болгож, 21 дүгээр зууныг бэлгэдсэн байна. Түүний бүтээлийн ар талд далан агт довтолж байгаа, эрийн гурван наадам, овооны тахилгын зургийг сийлсэн байж, 70 жилийн турших Өвөр Монгол орны хөдөө тосгон мал аж ахуйн орны хөгжил хувирлыг тусгаж, өргөн олон малчдад зол жаргалант амьдралыг үзүүлсэн байна.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Ридио
Дэлгэрэнгүй үзэх
