solongonews
ӨМӨЗО-ы агаар мандлын орчин илэрхий сайжирлаа
2018-03-26 17:13
ӨМӨЗО-ы агаар мандлын орчин илэрхий сайжирсан байна.

ӨМӨЗО-ы байгаль орчин, агаар мандлыг сайжруулсан байдал болон 2017 оны байгаль орчны чанарын тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр үдээс хойш Хөххотод боллоо. 2017 онд ӨМӨЗО-ы 12 аймаг хотын байгаль орчин, агаарын чанар стандартад нийцсэн өдрийн тоо дунджаар 85.3 хувьд хүрч, 2015 оныхоос 4.5 хувиар дээшлэн, байгаль орчин, агаарын чанар илэрхий сайжирсан байна.

Мөн өнгөрсөн онд ӨМӨЗО “ӨМӨЗО-ы 2017 оны агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-г зохион байгуулж, ажлын ахиц болон хэрэгжилтийг сайн хийжээ. Илүүдэл төмрийн үйлдвэрлэлийг 550 мянган тонноор багасган, 9 аж ахуйн нэгжийн 2.43 сая тонн үйлдвэрлэлийн хүчин чадлыг зогсоосон. Нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг 8.1 сая тонноор буруулан, нүүрсээр галладаг уурын зуухыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж, нүүрсээр галладаг хоцрогдсон уурын зуух 1131 ширхэгт хүрсэн байна. Гэр хорооллыг эрчимтэй тохижуулснаар түүхий нүүрсний шаталтын бохирдол багассан. Иргэдийн хэрэглээний нүүрсний чанарыг чанд хянан, Бугат зэрэг 5 аймаг хот өндөр бохирдол бүхий түлшийг хориглосон бүсийг тогтоожээ.

2017 онд ӨМӨЗО-ы нарийн ширхэгтэй тоосонцор буюу pm2.5-ын төвлөрөл Бээжин, Тяньжинь, Хэбэй болон хөрш 7 муж хотын дунд хамгийн бага бөгөөд сайжирсан хэмжээ хамгийн их байв. Мөн стандартад нийцсэн цорын ганц бүс нутаг аж. Өнгөрсөн жил ӨМӨЗО-ы байгаль орчин, агаар сайтай өдрийн тоо дээрх 7 муж хотын дунд хамгийн олон байсан бөгөөд Бээжин, Тяньжинь, Хэбэйн агаар мандлын орчинг сайжруулахад идэвхтэй хувь нэмрээ оруулсан юм.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.solongo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл