Сурвалжилгын хөтөлбөрийн дагуу Хөххотын Монгол өвс, И Ли групп, Олон улсын монгол эмнэлгийн хороо, Эрээн хотын Хао Ган компани, “Юй Ли” гадаад худалдааны ХХК, Зорчигчийн хил, гааль, хяналт шалгалтын газар, Улсын хаалга, Бугат хотын Өвөр Монголын Умардын хүнд даацын машины үйлдвэр, Бугат болд төмрийн групп, Ордос хотын Энхбай экологийн үлгэр жишээ парк, Ордос хотын Монгол үндэстний сургууль зэрэг байгууллага нэгжийн үйл ажиллагаа, гайхамшигт түүхтэй танилцлаа.
Энэ удаагийн сурвалжилгын үйл ажиллагаа нь 6 дугаар сарын 3-ны өдрөөс 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд нийт 20 гаруй үйлдвэрлэл аж ахуйн нэгж байгууллага, монгол эмнэлэг, монгол сургууль зэрэг салбар бүрийг хамарсан үр дүнтэй сурвалжилгын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
