solongonews
Малчин тариачид аж үйлдвэрээр орлогоо нэмэгдүүлнэ
2019-04-19 10:43
Малчин тариачид аж үйлдвэрээр орлогоо нэмэгдүүлнэ.

Аж үйлдвэрээр орлогоо нэмэгдүүлэх нь ядуурлаас ангижруулах гол арга зам бөгөөд алс хэтийн стратеги бодлого юм. Өвөр Монгол газар нутгийн бодит байдалдаа зохицуулан өөр өөрийн ядуурлаас ангижруулах онцгой аж үйлдвэрийг хөгжүүлэхийн зэрэгцээ аж үйлдвэрийн хөгжил болон ядуу буурай өрхийн ашиг тусыг холбож, ядуу буурай малчин тариачид тогтвортой орлоготой болох тал дээр хичээн ажиллаж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын Хорчин баруун гаран дунд хошуу Түшээт вангийн ордны хатгамлын гар урлалыг шинэчлэн өөрчлөхийн дээр хатгамлын урлагийн үйлдвэрийг байгуулсан байна. Үүний зэрэгцээ тухайн газрын ядуу буурай иргэдэд хатгамлын гар урлалын мэргэжлийг дэлгэрүүлэн түгээж, малчин тариачныг удирдан ядуурлаас ангижирч, баян чинээлэг болгохоор зүтгэсэн байна. Өнөөдрийг болтол тус хошуу 173 баг тосгоны 14700 иргэнийг хатгамалчаар хүмүүжүүлж, жилийн борлуулалтын орлого 10 сая юаньд хүрсэн аж.

Өвөр Монголын Их Хянган давааны энгэрт байрлах Орчон үндэстний цөөнхийн өөртөө засах хошуунд 1.44 сая га ойн талбайтай бөгөөд ойн бүрхэлт 65.8 хувьд хүрсэн байна. Тус хошуу энэхүү элбэг нөөцөө түшиглэн мөөг болон эмийн ургамлын аж үйлдвэрийг хөгжүүлж, экологи байгаль орчныг хамгаалж, бохирдолгүй хөгжлөөр ядуурлаас ангижруулах шинэ замыг хайжээ.

Зохиогч: ПЭН ЮАНЬ,ВАН ЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл