solongonews
Өвөр Монголын морин хуурын наадам өндөрлөв
2019-09-09 17:05
Өвөр Монголын морин хуурын наадам өндөрлөв

     Хятадын Өвөр Монголын морин хуурын анхдугаар наадмын хаалтын ёслол ба "Монгол морь" гол сэдэвт концерт 09-р сарын 08-нд Хөх хотод болж, хаалтын ёслолд 800 хүн оролцов. 24 хоног үргэлжилсэн урлагийн наадам ийнхүү бүрэн дүүрэн өндөрлөлөө.

Эх сурвалжид тэмдэглэснээр Өвөр Монголын морин хуурын наадам 08-р сарын 16-наас 09-р сарын 08-нийг хүртэл 24 хоног үргэлжилж, морин хуурын концерт, морин хуурын эрдэм шинжилгээний хурал, морин хуурыг үйлдвэрлэх урлагийн үзэсгэлэн, морин хуурын хөгжмийн шинэ бүтээл ба тойрон тоглолт, Өвөр Монголын морин хуурын тэмцээн зэрэг 5 хэсгээс бүрдэв.

Наадмыг зохион байгуулах хорооны мэдээлэлд "Урлагийн наадмын хугацаанд 15 концерт зохион байгуулж, Хятад, Монгол, Оросын 300 гаруй морин хуурч оролцож, үзэгч олныг баясгасан гэж мэдээлсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл