solongonews
Орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг хөгжүүлнэ
2018-10-26 17:22
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн 10-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Алшаа Зүүн хошуу, Хайрвын тохой дүүрэг, Хайнан дүүрэг, Отог хошуу, Хангин хошуу, Дүншэн дүүрэгт ажиллаж, орчин үеийн эрчим хүчний эдийн засгийн хөгжлийг хэрхэн хөгжүүлж байгаа байдалтай танилцав.

Айлчлалын үеэр Ли Жихэн хэлэхдээ: - Аж ахуйн нэгжүүд уламжлалт хэлбэрээ өөрчлөн, техникийн талд шат ахиулах ажлыг хурдасган, эрчим хүчний нээж хөгжүүлэн бүрэн ашиглах түвшинг дээшлүүлж, үйлдвэрлэлийн нэмэлт өртгийг тасралтгүй нэмэгдүүлэн, дээд зэрэглэлийн өртгийн хэлхээг илүү бүрдүүлэхийг хүсэж байна гэсэн байна. 

Тэрээр мөн Тэмээн уул нүүрсний уурхай, Ордосын цахилгаанаар төмөрлөг боловсруулах групп дээр очиж, тус уурхайн нутгийн байгаль орчныг сэргээн сайжруулсан болон аж ахуйн нэгжийн эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгаж байгаа байдалтай танилцав. Ли Жихэн Алшаа аймаг, Үхай хот, Ордос хот болон ӨЗО-ы хөгжил өөрчлөлтийн зөвлөлийн ажлын тайланг сонсож, Өвөр Монголын орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг  хөгжүүлэх талд системтэй өгүүлж, бодитой анхаарах зүйлийг дурдсан байна. 

Тэрээр: - Орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг хөгжүүлэх нь Өвөр Монголын түүхэн чанартай үүрэг төдийгүй онцгой давуу тал, зайлшгүй хандлага, тулгам байдал юм. Өвөр Монголын орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг хөгжүүлж, өндөр амжилт гаргах хэрэгтэй. “Нүүрс, цахилгаан, чулуун тос, хий, салхи, гэрэл” зэрэг олон энергийг зэрэг техникийн инновацийн аж үйлдвэрийн хэлхээг үргэлжлүүлэн, хаягдал, хорогдол багатай бохирдолгүй, байгаль орчныг хамгаалсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй гэж чухалчилжээ.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл