solongonews
Өвөр Монголын Монгол радио өнөөдрөөс эхлэн 24 цагаар нэвтрүүлгээ цацна
2018-05-18 21:17
Өвөр Монголын радио телевиз хорооны Монгол радио өнөөдрөөс эхлэн 24 цагаар нэвтрүүлгээ цацахаар болов.

Сонсогч түмнийг гэгээрүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд ахиц гаргах, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс тус радио нэвтрүүлгийнхээ агуулга ба цагт өөрчлөлт хийн ийнхүү 24 цагаар цацалт хийхээр болжээ. Ингэхдээ шууд болон давталтын хэлбэрээр хөтөлбөрөө явуулж ирсэн  суурин дээрээ шинээр “Дуу хөгжмийн сонирхомж”, "Хууль нийгэм”, "Үзэсгэлэнт сайхан эх орон” зэрэг программыг нэмж оруулахаар болсон байна. Харин шөнийн 00:00 цагаас хойш "Малчин тариачны хань”, "Үдшийн чөлөө”, "Туужсын зохиол”, "Мэргэдийн чуулган” зэрэг соёлын агуулгатай программыг давтаж нэвтрүүлнэ.

Тус радио нь 1950 оны 11 дүгээр сарын 01-нд Улаанхотоос анх долгионоо цацаж, 1954 оны 03 дугаар сараас “Өвөр Монголын ардын радио нэвтрүүлгийн хороо“ хэмээх нэрээр Хөххотоос нэвтрүүлгээ явуулж байсан. Улмаар 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дэлхийн 53 улс оронд цацагдах болж, 2000 оноос эхлэн өглөөний 05:50 минутаас шөнийн 00:05 минут хүртэл нийт 18 цаг 15 минутын цацалт хийж байв. 2014 оны нэгдүгээр сард Өвөр Монголын ардын радио нэвтрүүлгийн хороо, Өвөр Монголын телевиз хороо гэсэн хоёр байгууллагыг нийлүүлснээр Өвөр Монголын радио телевиз хороо гэх одоогийн нэршилтэй болсон юм. Сүүлийн үед интернет сүлжээ бий болсонтой холбоотой нэвтрүүлгээ интернет ашиглан шууд дамжуулах болсон бөгөөд мөн вичатаар сонсогчдодоо хүрэхийг зорин ажиллаж байна. 

Зохиогч: Х.Үзэсгэлэн
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл