solongonews
“Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялна
2018-07-13 21:06
“Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялна


Зуны улирлын жуулчдын оргил үед хандуулан, төмөр замын салбарынхан зуны улирлын “Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялуулахаар болов.
Энэхүү “Тал нутаг” нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг нь урьдчилсан төлөвлөгөөгөөр 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09-р сарын  20-ны өдрийг хүртэл аялах юм байна. Хөххот эхний өртөө болж, Хөххотоос Шилийн хот, Хөххотоос  Эрээн хот, Хөххотоос Хишигтэн хошуу, Хөххотоос Ордос хот чиглэлээр аялах аж.
Мөн Шилийнхот “Тэнгэрлэг талын  хилийн аялал”, Эрээн хотын “Эртний цайны замын улсын хаалганы аялал жуулчлал”, Хишигтэн хошууны “Нуур горхи, хачин чулууны агуйн аялал”, Ордос хотын “Эзэн Чингисийн онгоны орны их элсэн говиор аялах” зэрэг дөрвөн том зам шугам гаргасан байна.
"Хятадын төмөр зам" аялал жуулчлалын галт тэрэгний ажилтны танилцуулсаар, "Тал нутаг" нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэгний бүтэн шугам нь зөөлөн унтлага, хатуу унтлага, олон үйлчилгээтэй вагон ресторанаар тоноглогдсон. Гар утас WIFI, идэж, уух, унтах, хонох, аялах нэг цогц үйлчилгээ, автобусны буухиа зэрэг үйлчилгээг үзүүлдэг бөгөөд "Гэр бүлийн аялал", "Хосын аялал", "Ангийн аялал" зэрэг тусгай үйлчилгээг үзүүлдэг. Аялал жуулчлалын болон аяллын чанарыг сайжруулсан гэв.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл