Өвөрмөц соёлын болон байгалийн нөөцөөрөө умардын нүүдэлчин үндэстний түүхэн өлгий болж, арван хэдэн нүүдэлчин үндэстэн Хөлөнбуйрын түүхийн хөрсөнд нүүдлийн болон тал нутгийн соёлын өвийг үлдээсэн.

Сүүлийн жилүүдэд Хөлөнбуйр хот түүх, хүмүүнлэгийн салбарын соёлын баялаг нөөцөө хэрхэн эдийн засгийн болон хөгжлийн давуу тал болгон хөгжүүлэх арга замыг идэвхтэй эрэлхийлсэн байна. 2002 оноос эхлэн соёлын салбарыг хурдтай хөгжүүлэхээр хүчин чадлаа зориулж, шинийг санаачилжээ. Соёлын салбарт өрсөлдөөнт механизмыг ажиллуулж, ажлын болон хуваарилалтын дүрмийн өөрчлөлт зохион байгуулахын зэрэгцээ хотын Үндэстний дуу бүжгийн бүлгэм, номын сан, урлагийн зохион бүтээлийн тоглолтын төв зэрэг найман байгууллага нэгжээ төрөлд хувааж, тушаал хариуцлагыг нь тодорхойлон, механизмын тал дээр шинийг санаачлахаар дамжин ажилтнууддаа урам зориг өгч чадсан байна. Үүнээс гадна, удирдлагын механизмыг төгөлдөржүүлэн улсын өмчлөлийн соёлын байгууллага нэгжүүдийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, орчин үеийн олон нийтийн соёлын үйлчилгээний системийг бүтээн байгуулсан. Орчин үеийн соёлын зах зээлийн системийг бий болгож, соёлын гадаад нээлтийг өргөжүүлэх, соёлын туршилтын чиглэлийн ажлыг ахиулав.

Соёлын салбарын өөрчлөлтийн явцад Хөлөнбуйр хотын Утга урлагийн зохиол бүтээл ч гэсэн өдөр ирэх тусам боловсрон хөгжиж, “Хөлөнбуйрын цаст тал”, Таван тансаг Хөлөнбуйр хүүхдийн найрал дууны бүлгэм зэрэг болон урлагийн тоглолтын байгууллагууд тал нутгийн соёлыг өргөн дэлгэр, гүн гүнзгий бүрэн гүйцэд илрүүлэн соёлын зах зээлд өөрийн орон зайгаа эзэлжээ. “Хөлөнбуйрын цаст тал” бол Хөлөнбуйр хотын соёлын системийн өөрчлөлт шинэчлэлтийн дараа зохион бүтээсэн урлагийн содон бүтээлийн нэг юм.
Хөлөнбуйр хот соёлын салбарын хөгжлийг ахиулах тал дээр шинийг санаачлан, соёлын салбарын хөгжилд шинэ соргог “Цус ” сэлбэн өгсөн байна. Улмаар Хөлөнбуйрын нийт бүс нутгийн хэмжээнд үндэстний соёлын нөөц болон давуу тал дээр судалгаа хийж, зах зээлийн эдийн засгийн ёсоор ажиллаж, газар орныхоо соёлын салбарын хөгжлийн зорилт, ерөнхий санаа, хөгжлийн гол зүйл болон хөгжлийн арга бодлогоо тодорхойлсон байна. Гол зүйл болох соёлын төрөл зүйлийг дэмжих арга хэмжээ зохион байгуулж, жишээ үзүүлэх ажлыг бэхжүүлэв. Соёлын шинэ санаа, мэдээ мэдээлэлд мэргэшсэн, менежментийн чадвартай боловсон хүчнийг урин, соёлын салбарын боловсон хүчний солилцооны тавцанг бүтээн байгуулж, хувь нэмэр оруулсан соёлын салбарын хүмүүсийг шагнах эрчмээ чангаруулав. Байгуулалт, тогтцын талаас нь соёлын шинийг санаачлах, соёлоор бизнес эрхлэх дүрмийн орчин болон хууль эрх зүйн хамгаалалтын асуудлыг урьдчилан төлөвлөж, тус бүс нутгийнхаа дайчлан нөлөөлж чадах “Соёл + ”бизнес эрхлэгчдийг бэлтгэсэн байна.
Энэхүү хот бас соёлын салбарын ажлыг “Соёл + ” цар хүрээнд шинэ арга замаар хөгжүүлэн соёл, аялал жуулчлал, шинжлэх ухаан технологи, санхүү зэрэг салбаруудын нэгдлийг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Хотын нийт соёлын салбарын нэгдсэн төлөвлөгөөг бэхжүүлж, соёлын хөгжлийг бага багаар ахиулан соёлын салбарын онцлогт брэндийг бий болгов. Хөлөнбуйр хотод өнөөг хүртэл 107 зүйлийн дунд, жижиг соёлын байгууллагуудтай болж хөгжив.
Хөлөнбуйр хот соёлын салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж, Монголын эх үүсэл-Монгол Шивээ үндэстний соёлын хүрээлэн, Сяньби үндэстний соёлын хүрээлэн болон Хөлөнбуйрын гол болох Богд уулын соёлын хүрээлэнд нийт 1.28 тэрбум юаний хөрөнгө оруулжээ. Түүнчлэн Хөлөнбуйрын бусад хошуу хотын соёлын салбараа хөгжүүлэх урам зориг өмнө нь байгаагүйгээр хөгжиж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн хөгжлийн алхаагаа түргэсгэв.

Хөлөнбуйр хот басхүү соёлын салбарын төслийг дэмжиж, үйлдвэрийн бүтцэд тохируулалт хийн “Хоёр эх үүсэл нэг бүс таван хүрээлэн”-гийн соёлын үйлдвэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг гаргасан байна. “Арван гуравдугаар таван жил ”-ийн төлөвлөгөөний сүүлч үе хүртэл бүх хотын соёлын салбарын ДНБ дэх нэмэгдэл өртгийн эзлэх хувийг 5 орчим хувьд хүргэх хөгжлийн зорилттоо хүрэхээр хичээн ажиллаж байна.
