
Урадын дунд хошуу нь газар зүйн давуу талтай бөгөөд аялал жуулчлалын элбэг нөөцтэй. Тус хошууны нутагт Мони уулын хадны зураг, Үлэг гүрвэлийн чулуужмал, Чинь, Ханий үеийн урт цагаан хэрэм, Шинэхүрээ Хан гүрний үеийн эртний хот, Хүннү хүрээ, Ширээ сүм, Цээлийн сүм зэрэг эртний сүм хийдтэй бөгөөд Веасоn Тоwеr, эртний чулуун хүний хөрөг, эртний чулуун онгон зэрэг бий. Урадын тал нутаг, салхинд элэгдсэн геологийн үзэсгэлэнт газар, Боржин чулуун ой, Шиха голын цаст хавцал, Мү Янхай, Шуудайн дэл уул, Арч уулын байгалийн хамгаалалтын бүс, Загийн ой, Хоёр богдын усан цөөрөм, Дэл уулын усан цөөрөм зэрэг үзмэрийн баазтай. Мөн Ганцмод боомт, Японыг эсэргүүцсэн баатруудын цайз, салхины эрчим хүчний үзмэрийн бааз болон түүх, соёлыг өртөөлсөн хошууны музей, Хун галуу талбай, Хасар талбай, Юнь-Ин талбай, Улаандовон тосгон болон үндэстний соёлыг харуулсан экологийн парк, тал нутагт сүндэрлэсэн монгол гэрүүд сэтгэл хоргодуулна.
2018 онд хошууны хэмжээнд улсын 3А зэрэглэлийн үзмэрийн бааз хоёр, 2А зэрэглэлийн үзмэрийн бааз гурав, Өвөр Монголын од зэрэглэлтэй айл тав, аялал жуулчлалын зууч компани тав, хоёр одтой зочид буудал тав, улсын зэрэглэлийн усан ашиглалтын үзмэрийн бааз хоёр, Өвөр Монголын зэрэглэлийн өвөрмөц онцлогтой аялал жуулчлалын жишээч суурин нэг байна. Хошууны хэмжээнд аялал жуулчлалын шугам тав, хувийн машинаар аялах шугам дөрвийг нээж, аялал жуулчлалын 10 зорилтод орныг бүтээн байгуулахаар ажиллаж байна.






