Ордос хотын Хангин хошууны Цагааннуур тэмээ үржүүлгийн нийгэмлэгийн дөрөв дэх удаагийн “Ингэний галын тахилга” 03-р сарын 27-нд Хангин хошууны Хөхмод суурингийн Цагааннуур багийн нутагт зохион байгуулагджээ.
Хаврын төлийн улиралд монголчууд таван хошуу малын тахилга хийдэг. “Ингэн галын тахилга” нь жил бүр хийдэг тахилгын нэг болно.

“Ингэний галын тахилга”-аар ингэний гал тахих, ингэн тэмээний ерөөл унших, тэмээ ноослохоос гадна тэмээн уралдаан, бурантаг томох, ингэ саах зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж, хол ойрын хүрэлцэн ирсэн наадамчин олны мэлмийг мялаажээ.
Сүүлийн жилүүдэд Ордос хотын Хангин хошуунд хос бөхт тэмээний нийгэмлэг, тэмээ үржүүлэх хоршоо зэрэг байгуулагдаж, өнөөдөр болоход тэмээн сүрэг өсч үржин 5000-аад тоо толгой болсон байна.





