Ноолуурын салбарын хөгжлийн өндөр түвшний олон улсын форум 09 дүгээр сарын 07-д болсон байнх. Дэлхийн ноолууран түүхий эдийн 90 хувийг нийлүүлэгч Монгол, Хятад улсын ноолуурын салбарт барьж буй бодлого, харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар үндсэн форумаар хэлэлцэж БНХАУ, Монгол Улс, ОХУ, Япон улс, БНСУ, Итали зэрэг зургаан орны шилдэг загвар зохион бүтээгчдийн загварын шоу тоглолт зохион байгуулагдлаа. Судлаачдын тайлангийн хуралд хоёр орны эрдэмтдийн илтгэлүүд тавигдах ба Бизнесийн дээд хэмжээний форумд орон орны ноолуурын салбарын үйлдвэр аж ахуйн нэгжүүд илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Форумд БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО, Монгол Улс болон бусад зочин улсуудын хүндэт зочид, илтгэгчид, эрдэмтэн судлаачид, ӨМӨЗО-ы холбогдох орон нутгийн төлөөлөл, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүс нутгийн төлөөлөгчид, Монгол-Хятадын Экспод оролцож байгаа дотоод, гадаадын зочид төлөөлөгчид, болон бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлчид оролцлоо.
“Зөөлөн алт” загварын шоунд Монголын талаас Эвсэг ХХК-ний дизайнер Алимаа өөрийн 30 загвар бүхий коллекцоор оролцов. Загварын шоунд Монголын дизайнеруудын холбоо, Монголын мэргэжлийн загвар өмсөгчдийн холбооны 25 загвар өмсөгчид оролцсон байна.
