solongonews
Нүүдэлчдийн хамгийн том нийслэл хотын буурь
2017-06-12 16:16
【Өвөр Монголын хамгийн хамгийн】 Хятадын нутаг дахь хамгийн том тал нутгийн нийслэл хотын буурь Өвөр Монголд байрладаг.

Юань гүрний Дээд нийслэлийн буурь Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны нутагт байрладаг бөгөөд өнөөг болоход 700 гаруй жилийн түүхтэй болжээ. Дээд нийслэлийг Чингис хааны ач Хубилай 1256 онд анх байгуулсан гэдэг ба 1260 онд Хубилай энд Монголын Их хааны суудалд заларсан аж. Дээд нийслэл бол Юань улсын хаадын зуны орд бөгөөд Юань улсын хоёр том нийслэлийн нэг гэгддэг.

Дээд нийслэл нь Хятад улсын соёлын хамгаалалтын чухал байгууламжаар бүртгэгдээд байгаа бол Хятадын түүхэн дэх бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн цорын ганц хаант улсын нийслэл хотын буурь төдийгүй тухайн цагтаа дэлхийн олон улсын улс төр, эдийн засаг, цэргийн явдал, соёлын нэгэн төв байсан ажээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл