solongonews
Эм эмнэлэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа тогтвортой хөгжиж бий
2017-08-23 10:17
Өвөр Монголын эм эмнэлэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа тогтвортой хөгжиж байна.

Эм эмнэлгийн салбарын хөгжил, борлуулалт өөрчлөгдөхийг дагаад арилжааны олон төрөл, тогтвортой байх эсэх нь Хятадын эрүүл мэндийн бүтээгдэхүүний салбарын хөгжлийн шинэ нөхцөл байдал болж байна гэж Хятад улсын Хөххот дахь эм эмнэлэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдааны хурлаас мэдээлсэн байна.

Энэ удаагийн эм эмнэлгийн худалдааны хурал 8 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Өвөр Монголын 2800 гаруй төлөөлөгч хуралд оролцсон бөгөөд “Сань Жүү компани”, “Гуан Жөүгийн Бай Шао Дань”, “Гуан Жөүгийн Инь Нөү Кэ” зэрэг алдарт аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчдийг хамарсан байна. Түр хугацааны ажлын байр 10 мянга гаруйг гаргаж, зочид буудал, хоол хүнс, аялал жуулчлал зэрэг холбогдох салбарыг хамарч, нийт орлого нь 100 гаруй сая юаньд хүрсэн байна.

Эмтэй архи, сувилах тоног төхөөрөмжийн төрөл нь өнгөрсөн удаагийн хуралтай харьцуулбал олон болж, физик эмчилгээний хувцас, хүчилтөрөгчийн машин зэрэг дээд зэрэглэлийн технологийн эм эмнэлэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн хүмүүсийн таашаалд ихэд хүрсэн байна. Эм эмнэлгийн худалдааны хурал уламжлалт эм эмнэлэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний арилжааны гол тавцан болсон төдийгүй шинэ загварын эм эмнэлэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ сурталчлан дэлгэрүүлэх чухал арга зам болсон байна.

Уг эм эмнэлгийн худалдааны хуралд худалдаачид интернетийг ашиглан шинэ эм, тусгай эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ борлуулан, “Эм эмнэлгийн худалдааны хурал + эм эмнэлгийн худалдааны төлөөлөгч + интернэт + хэрэглэгчид” хэмээх загварыг бүрдүүлж, эм эмнэлгийн худалдааны ил тод, хялбар үйлчилгээг биелүүлсэн байна.

19 дэх удаагаа зохион байгуулагдаад байгаа “Эм эмнэлгийн худалдааны хурал” нь эм эмнэлгийн салбарын хүмүүст “Өвөр Монголын эм эмнэлгийн худалдааны хурал” хэмээгддэг байна. Өнөөдрийг хүртэл Хөххотод зохион байгуулагдаж байснаас гадна Жен Жөү, Ханжөү зэрэг хотод зохион байгуулж байсан түүхтэй тус хурал нь Хятадын эм эмнэлэг эрүүл мэндийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн шинэ загварын үйлчилгээний болж хөгжсөн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл