Хятад улс “Бүс ба зам”-ын санаачилгыг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн дагуу Хятадын төмөр замын Хөх хот хуваар товчоо нь “хурдтай, аюулгүй, байгаль орчинд ээлтэй” олон улсын тээврийг хөгжүүлэх дээр зорилго тавьсан байна. Үүний улмаар Эрээн хотын төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ жил дараалан нэмэгдсээр ирсэн байна.
Хамгийн анхны Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 2013 онд Эрээн боомтоор дамжин өнгөрсөн бөгөөд одоог болтол нийт 2305 Хятад-Европ чиглэлийн Эрээн боомтоор дамжин өнгөрөх болсон байна. Ингэснээр импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ болон төрөл улам бүр өсөн нэмэгдэж байгаа аж. Экспортолсон бараа бүтээгдэхүүнд ихэвчлэн нэхмэл бараа, хувцас, гутал, малгай, өдөр тутмын хэрэглээ, электрон бүтээгдэхүүнд хамрагдсан байдаг бол Германы шар айраг, Оросын зөгийн бал, Польшийн жигнэмэг, франц дарс зэргийг импортолдог болсон байна. Өнөөдрийг болтол Эрээн боомтоор дамжин өнгөрөх галт тэрэгний зам шугам нийт 28-г давсан байж,Ази,Европын 10 орнуудын 160 гаруй бүс нутгаар аялдаг болсон байна.
