solongonews
Хятад улс · Өвөр Монголын морин уралдаан Баяннуур аймагт боллоо
2019-07-16 11:37
Хятад улс · Өвөр Монголын морин уралдаан Баяннуур аймагт боллоо.

   Хятад улс · Өвөр Монголын морин уралдаан буюу VI удаагийн Өвөр Монголын олон улсын морин мэргэжлийн наадам баруун орны уралдаан 07-р сарын 14-ний өдөр Баяннуур хотын Ганцмод сууринд явагдав.

Тус удаагийн уралдааныг Урадын дунд хошууны Шарга морины нийгэмлэгээс зохион байгуулж, уралдааны төрөлд цэвэр цусны монгол морины 10000 метрийн холын уралдаан, 5000 метрийн талбай тойрох уралдаан, 8000 метрийн хатираа морины уралдаан, дааганы 4000 метрийн уралдаан зэрэг уламжлалт уралдаан буюу морины нуруун дээрээс хадаг шүүрэх, монгол морины ганган морь шалгаруулах уралдаан зэрэг олон сайхан агуулгыг багтаасан байна. Бугат, Ордос, Баяннуур зэрэг хотуудаас хүрэлцэн ирсэн 100 гаруй уяачид морьтойгоо хүрэлцэн ирж уралдаанд оролцсон байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл