solongonews
II ээлжийн “70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлага
2019-05-24 21:38
Хоёр дахь ээлжийн “70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээ Баяннуурт нээлтээ хийлээ.

       Хоёр дахь ээлжийн “70 жилийн гэрч” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжлагын арга хэмжээ 05 дугаар сарын 24-ны ӨМӨЗО-ы Баяннуурын Ганцмод боомтоос Монгол Улсын сэтгүүлчдийг тосон авснаар эхэллээ. Хоёр орны сэтгүүлчид хилийн боомтын сургууль болох Цунлинь олон улсын сургуультай танилцаж сурвалжлагын анхны гараагаа эхлүүлсэн юм.

    Энд сурч байгаа хүүхдүүдийн олонх нь Монгол Улсаас Ганцмод боомтод ажиллаж байгаа хүмүүсийн хүүхдүүд байж, эдгээр хүүхдүүдийг ямар ч төлбөргүйгээр сургадаг сургууль юм байна. Дараа нь сэтгүүлчид Ганцмод суурингийн Шилдэг малчин Эрдэнэхишигийнд хүрч тэдний ажил амьдралтай нь танилцав. Үдээс хойш хоёр орны сэтгүүлчид Баяннуур хотын Радио телевиз хороонд хүрч дугуй ширээний уулзалт зохион байгуулж, санал бодлоо солилцлоо.

Анхдугаар удаагийн сурвалжлагын арга хэмжээг ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас санаачлан, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго Мэдээллийн Төвөөс эрхлэн хийсэн бол энэ удаад ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, Өвөр Монголын Монгол одон телевиз хамтран зохион байгуулав.

05 дугаар сарын 24-нээс 31-ний өдрүүдэд Өвөр Монголын Монгол одон телевиз, Өвөр Монголын Талын дуу хоолой радио, Солонго мэдээллийн төв, Монгол Улсын Үнэн сонин, Өдрийн сонин, Өнөөдөр сонин, UBS телевиз, Өлзий телевиз, NTV телевиз, TV5, TV8 телевиз, zarig.mn,news.mn сайт, АНУ дахь Монгол телевиз зэрэг Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлчид Өвөр Монгол орны Баяннуур, Үхай, Алшаа болон Иньчуань хотод аялна. Түүнчлэн шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн турших Хятад улсын үндэстнүүдийн ард түмний шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ урагшлан дэвшсэн түүхэн хөгжлийн тухай гэрчлэн мэдээлэх юм.

Мэдээ нийтлэл, фото зураг, видео зэрэг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдийг ашиглан, нийт салбаруудын гаргасан ололт амжилт ба засаглалын туршлагыг бүрэн дүүрэн харуулж мэдээлэх болно. 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл