solongonews
ДОРНО: - Гоц сайхан тоглолтоор малчид, тариачдаа баярлуулна
2017-12-15 10:38
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Сөнид баруун хошууны Улаанмөчирийн гишүүдэд хариу захидал илгээж, “Олон түмэнтэй ойртсон, олон түмний дунд дэлгэрч таашаагдсан шилдэг бүтээлийг зохион бүтээхээр хичээн зүтгэж, өнө мөнх тал нутгийн ‘Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг’ болохыг хүсэж байна” гэж онцолсон байна.

     Энэ нь Өвөр Монгол орны утга урлагийн хөгжил болон соёлын бүтээн байгуулалтын ахицад чухал ач холбогдолтой. Манай сурвалжлагч 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанхад хотын Хишигтэн хошууны Улаанумөчрийн дарга Дорнотой Улаанумөчрийн тухай ярилцсан байна.

Улаанхад хотын Хишигтэн хошууны Улаанмөчир 1965 онд байгуулагдсан. Өдгөө гучаад гишүүнтэй болсон байна. Улаанмөчир байгуулагдсанаас хойш Хишигтэн ардын дуу урлаг, ардын амьдралаас шим авч, уран бүтээл зохион бүтээхийг баримталсаар иржээ. Тэд жил бүр хөдөө нутгаар очин 100 гаруй удаа тоглолт хийж, малчид, тариачдаа баясгадаг аж.

Мэдээж, Улаанмөчир нь“Утга урлагийн хөнгөн морьт цэрэг” болсны хувьд малчин түмний хайр бахархлыг татаж, халуун дотно харьцаа бий болгосон байдаг. Дорно хөдөө бууж тоглолт гаргаж байсан үеийнхээ тухай ярьлаа. Улаанмөчрийн гишүүд Хишигтэн хошууны Далайнуур сумын бага сургуульд хүрсэн байлаа. Улаанмөчрийн гишүүд яг тоглож байтал нэг ангийн бүх сурагчид орж ирээд “Чандган цагаан морины магтаал” гэх хамтын дууг хоолой нийлүүлэн дууллаа. Дорно хүүхдүүдийн өмссөн тоглолтын хувцас нь цөм хулганад химлэгдсэн байхыг үзээд зүрх шимширч, Улаанмөчрийн гишүүдтэйгээ зөвлөлдөж, зардлаа гамнаж байгаад Далайнуур сумын бага сургуулийн хүүхдүүдэд шинэ тоглолтын хувцас оёулж өгсөн.

- Уулын Улаанмөчрийн уран сайханч нар хатуу бэрх нөхцөлд тоглолт гаргаж, малчин түмэндээ үйлчлэхээр хичээн зүтгэж байсан. Өнөөдөр эдийн засаг, нийгэм их хөгжсөн болохоор бид эдгээр сайн нөхцөл байдлыг гүйцэд ашиглан хичээн ажиллаж, малчид, тариачдын дунд дэлгэрч таашаагдсан шилдэг бүтээлийг зохион бүтээхээр зүтгэнэ. Дараагаар нэн илүү өргөн хүрээ цард гоц сайхан тоглолтыг зохион байгуулна гэж Дорно хожмын төлөвлөгөөнийхөө тухай танилцуулсан байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл