2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж нар Улаанбаатар хотноо "БНХАУ, Монгол Улс иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулах тухай хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурж, хоёр тал эдийн засаг худалдааны нөөц хүч, боломжийг идэвхтэй ашиглан Хятад, Монгол, Оросын худалдааны зөвшилцлийн хурлаар талуудын худалдааны хэмжээг жил тутам өргөжүүлэхийн тулд Хятад-Монголын экспог зохион байгуулахаар болсон байна.
2014 оын есдүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар уулзах үеэр “Торгоны замын эдийн засгийн бүсийг Оросын Евро-Азийн том төмөр зам, Монгол Улсын талын замтай холбож, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулъя” хэмээн чухалчилсан байна.
2015 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улсын хөгжил шинэчлэлийн зөвлөл, Гадаад харилцааны яам, Худалдааны яам “Торгоны замын эдийн засгийн бүс ба 21-р зууны Далайн торгоны замыг хамтдаа байгуулах ажлыг ахиулж, хэтийн төсөв ба ажиллагаа”-г хамтран нийтэлж, “Нэг бүс нэг зам”-ын чиглэлийг үндэслэн эх газрын олон улсын томоохон зам харилцаанд түшиглэн гол худалдааны хүрээлэнгээр хамтын ажиллагааны тавцан болгож, Хятад, Монгол, Оросын олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг хамтдаа бүтээн байгуулахыг дахин чухалчилсан байна.
2015 онд Хятад, Монгол хоёр тал олон удаа зөвшилцөж, “Хятад-Монголын экспо”-ны агуулга, хэлбэр, цаг, оролцох төлөөлөгчид зэргийг ярилцахын зэрэгцээ “Хятад-Монголын экспо”-г зохион байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
2015 оны есдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсаас “Хятад-Монголын экспо”-г зохион байгуулах холбогдох бичиг материалыг Хятадын талд хүлээлгэн өгч, хоёр тал хамтран зохион байгуулах комисс, цаг хугацааг тогтсон байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж “Хятад-Монголын анхдугаар экспо”-ны үеэр баярын цахилгаан ирүүлсэн байна.
Ши Жиньпин дарга: - “Хятад-Монголын экспо” нь Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын хамтдаа зохион байгуулсан дэлхийд хандсан олон улсын чанартай үзэсгэлэнгийн чуулган болно. “Хятад-Монголын анхдугаар экспо” нь “Тал нутгийн торгоны зам хамтран ажиллах хөгжлийн коридор” хэмээх гол сэдэвтэй Хятад, Монгол Зүүн хойд Азийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, соёлын харилцааг чангатгах чухал тавцан болох аж. Хятад, Монголын харилцааг өндөр түвшинд хүргэхэд ашигтай юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж баярын захидалдаа: - “Хятад-Монголын экспо”-г зохион байгуулсан нь хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг чангатган, соёл, урлаг, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн экспо нь хоёр улсын хамтын ажиллагааны тавцан болж, "Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулах"-д идэвхтэй нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй гэдэгт итгэлтэй байна гэж илэрхийлсэн байна.
2016 оны зургаадугаар сард Хятад, Монгол, Орос гурван улсын Засгийн газраас "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын төслийн хөтөлбөр"-т гарын үсэг зурж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг тал бүрээр хэрэгжүүлэх шатанд орсон байна.
