solongonews
ӨМӨЗО-ы сар шинээ угтах цайллага ёслол төгөлдөр боллоо
2019-02-04 10:09
ӨМӨЗО-ы сар шинээ угтах цайллага ёслол төгөлдөр боллоо.

        Өчигдөр буюу 3-ны өдөр ӨМӨЗО-ы Засгийн газраас бүх үндэстнүүдийн нийт салбарынхны 2019 оны сар шинээ угтах цайллагыг Хөххотод ёслол төгөлдөр зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн, ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Дэд нарийн бичгийн дарга бөгөөд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь, ӨМӨЗО-ы УТЗЗ-ийн тэргүүлэгч Ли Шюлин зэрэг дарга удирдлага нар бүх үндэстнүүдийн нийт салбарынхны төлөөлөгчдийн хамт нэгэн дор хуран чуулж, сар шинээ угтан, ололт амжилтаа дүгнэж, сайн сайхан ерөөлөө дэвшүүлсэн байна.

Бү Шяолинь тус арга хэмжээг удирдаж, Ли Жихэн дарга ХКН-ын ӨМӨЗО-ы хороо, АТИХ-ын Байнгын хороо, Засгийн газар, УТЗЗ-ийн нэрийн өмнөөс Өвөр Монголын нийт ард түмэн болон Өвөр Монголын хөгжлийг дэмжсээр ирсэн нийт салбарынханд сар шинийн халуун мэндчилгээ дэвшүүллээ. 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл