solongonews
Дэлгэрийн орчин үеийн тариа
2018-10-26 22:08
Энэ жилийн хяруу унасан цаг нь орой ч юм уу бүү мэд. Эрдэнэ шишийн тариа тийм их шарлаагүй. 10-р сарын эхэн болоод байгаа хэрнээ Хорчин Зүүн гаран дунд хошууны Ёлонмод суурингийн Ёст багийн тариачид эрдэнэ шишээ хураахгүй сууцгаана.

 

Юутай ч тариа нэгэнт боловсорсон юм хойно эртхэн хураачихвал сэтгэл амар гэж бодсон Дэлгэрийн хамгийн түрүүнд эрдэнэ шишээ машинаар хурааж амжив.

Дэлгэр энэ жил 120 мү талбайд эрдэнэ шиш тарьж, хөрсөн доогуур дусалган услах аргаар тарьсан болохоор услах, арчлахад их хялбар, уналт нь  ч өмнөхөөс мү бүрээс 150 килограммаар илүү хурааж бараг нэг мүгээс 1000 кг уналттай болжээ.

Үнэндээ энэ жилийн хаврын тариалангийн үеэр тэдний нутгаар тусал бороо ороогүйгээс тэд бүгд услалтаар гол болгож тариагаа тарьсан юм гэнэ. Яг энэ гантай байдалд тохирсон хөрсөн доогуур тусалган услах аргаар тарих нь тухайн газрын хүмүүст их л тус болж, тариа услах нь зөвхөн худгийнхаа цахилгааныг нээж хаах ажил л төдий болжээ.

Одоо Дэлгэрийнх эрдэнэ шишээ тарьж арчлахаас хураах бүх ажлыг автоматаар хийх болж, цаг болон хүний хөдөлмөрийг ихээр хэмнэж, өөрийн өртөг нь багасаж, орлого нь ч нэмэгдсэн байна. Ургац хураалтын ачаалалтай цаг нэг өдрийн хүний цалин 150 юаньд хүрч байгаа болохоор машинаар хураах нь  мөнгө цаг аль алинд нь ашигтай.

Дэлгэрийн хамгийн их санаа зовж байгаа зүйл бол энэ жилийн эрдэнэ шишийн үнэ ханш.

- Зах зээлийн байдлаас харахад килограмм бүрдээ 0.35 юань орчим хэлбэлзэж байх шиг байна. Энэ үнэ буурахгүй бол бид хохирол амсахгүй байх боломжтой. Өнгөрсөн жил нэг мү эрдэнэ шишийн тарианд 200 гаруй юанийн нөхвөр олгосноос хохирлыг зохих хэмжээгээр багасгасан гэж Дэлгэр ярив.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл