
2017 онд Хөххотын Гаалийн Газар нь гол 6 ажил хэрэгч өөрчлөлтийг ахиулан, гаалийн ажил үүргээ биелүүлэх арга хэлбэрийг эрчимжүүлж, үйлчилж буй орон нутгийн гадаадад хандуулсан эдийн засгийн хөгжлийн түвшнийг дээшлүүлэн, ӨМӨЗО-ны экспорт импортын гаалийн бүртгүүлэлтийн үр ашгийг дээшлүүлэх болон худалдааны хөгжлийг дэмжихэд хүчин зүтгэлээ үзүүлнэ.

Эдгээр гол 6 өөрчлөлтөд:
Нэг. “Мэдээлэл харилцан солилцох, шалгалтын үр дүн харилцан хүлээн зөвшөөрөх, хууль хэрэгжихэд харилцан туслалцах”-ыг ахиулах гаалийн бүртгүүлэлтийн бүтээн байгуулалтыг ахиулна.
Хоёр. Хятадын Гаалийн бүртгүүлэлт интеграцын шинэчлэлийг үргэлжлүүлэн илүү сайн хэрэгжүүлнэ.
Гурав. “Ээлжит бус хэлбэрийн тандалт, авто сунгалт, олон нийтэд нээлттэй байх” өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ.
Дөрөв. “Эрхийн төвлөрлийг сааруулах, менежментийг уялдуулах, үйлчилгээний өөрчлөлтийг сайжруулах” өөрчлөлтийг үргэлжлэн ахиулна.
Тав. Хятад, Монголын хамтарсан хяналт удирдлагын төслийг эрчтэй ахиулна.
Зургаа. “Интернэт + Гааль” бүтээн байгуулалтыг хүчтэй ахиулна.

Мөн 2017 онд Хөххотын Гаалийн Газар нь ӨМӨЗО-ны гадаадад нээлттэй байдалд 4 талаар хүчтэй дэмжинэ.
Нэг. Гадаадад нээлттэй индрийг байгуулан, зөв зүйтэй, үр дүнтэй бодлого зохицуулалтын хангамжаар хангана.
Хоёр. Хил дагуу нээлттэй байхыг дэмжин, ӨМӨЗО “Нэг бүс нэг зам” зэрэг Хятад улсын стратегид нэгдэн орохыг дэмжинэ.
Гурав. Экспорт импортын бүтцийг сайжруулан, ӨМӨЗО-ны гадаад худалдааны хөгжлийн шинэ хүчийг бий болгоно.
Дөрөв. Хяналт шалгалтын үйлчилгээний чадавхыг дээшлүүлэн, ӨМӨЗО-ны экспорт импортын үр ашгийг дахин нэмэгдүүлэхийг ахиулна.
/Бэлтгэсэн: Банди/

